Хоёрдугаар сард нийт 392 зээлдэгчид 24.1 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн эх үүсвэрийг олгоод байна. 2017 оны нэгдүгээр сард Монголбанкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 365 зээлдэгчдэд 23.6 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд тус журмын дагуу Монголбанк орон сууцны ипотекийн санхүүжилтийг хэвийн олгож байна.