8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Мөнх-Оргил сайдын БНХАУ-д хийж буй айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байна

2017-02-20 09:18:00

БНХАУ-ын Ардын банкнаас своп хэлэлцээрээ цаашид үргэлжлүүлье гэсэн урилгыг хоёрдугаар сарын 19-ний өдөр ирүүлжээ. Тиймээс ойрын үед хугацаа сунгах асуудал яригдаж, амжилттай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа ажээ. ОУВС-гийнхан энэ своп хэлэлцээрийг амжилттай явуулж идэвхижүүлэхэд зуучилж өгсөн байна.

2016 оны наймдугаар сард болсон АСЕМ-ийн үеэр ирсэн БНХАУ-ын Ерөнхий сайд "Своп хэлэлцээрийн хугацааг сунгана. Ингэхдээ хэмжээг нь дахин 10 тэрбум юаниар нэмэгдүүлэх боломжтой" гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайдад хэлсэн. Цаашдаа хэмжээг 10 тэрбум юаниар сунгах, хугацааг  гурван жилээр үргэлжлүүлэн сунгах хэлэлцээр энэ долоо хоногт явагдана.

Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д айлчилж буй. Энэ айлчлал амжилттай болсноор олон төсөл, хөтөлбөр цаашид хэрэгжиж магадлалтай. Монголбанк Хятадын төв банк своп хэлэлцээртэй. Хэлэлцээрийн хугацаа ирэх наймдугаар сард дуусна. Хугацааг сунгах чиглэлтэй ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ACEM н буянгаар 10 тэрбум юань нэмэгдэж бна уу
2017/02/20 103.57.92.158