8o
Улаанбаатар хот
mobile menu

”Насны хишиг”-ийг өнөөдрөөс олгоно

2017-02-20 09:52:47

Энэ оны эхний өдрөөс Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлсэн.

Хуулийн дагуу ахмадуудад "Насны хишиг"-ийн тэтгэмжийг жил хоёр удаа буюу цагаан сар, наадмаар олгохоор болсон юм.

Ингэхдээ 65-69 насны ахмадуудад 50 мянга, 70-79 насны ахмадуудад 80 мянган төгрөг, 80-89 насны ахмадуудад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөг хишиг болгон олгох юм.

Харин энэ онд нийт 122 мянга орчим ахмад “Насны хишиг” хүртэх тооцоог мэргэжлийн байгууллага гаргасан байна. Үүнийг авахын тулд ахмадууд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн халамжийн газарт бүртгүүлж өргөдөл гаргахаар журамд тусгасан. 

Тэгвэл бүртгүүлсэн ахмадуудын мөнгийг  өнөөдрөөс буюу энэ сарын 20-оос эхлэн “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкны дансаар дамжин олгохоор болжээ. Харин Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас төлөвлөөд байгаа аж. Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгаад байгаа билээ. 

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hg
Ungursun onoos hoish huuhdiin munguu awaagui huuhduuddee mungiig ni uguuchee gadnaas 430 say dolar zeelcheed odoo uguh heregtei yum bgam da ardiin nam molig umhvvlj hanakuma
2017/02/20 141.0.14.250