8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаан мөнгөн ус борлуулах гэж байсан этгээдүүдийг баривчилжээ

2017-02-20 10:15:50

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Улаан мөнгөн ус” борлуулах гэж байсан этгээдүүдийг баривчилжээ.

Тодруулбал "Улаан мөнгөн ус" гэх зүйлийг онц их хэмжээний төгрөгөөр гадаад улсын иргэдэд худалдан борлуулах гэж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулахад Улаанбаатар хотын харьяат Г нь бусадтай бүлэглэн 3 ширхэг шилэн савтай Улаан Мөнгөн ус гэх зүйлүүдийг худалдан борлуулахаар Чингэлтэй дүүргийн 4–р хорооны нутаг дэвсгэрт улсын дугаартай автомашинд авч явж байжээ.

Мөн Улаанбаатар хотын харьяат Д, М нар нь бусадтай бүлэглэн 1 ширхэг төмрөн савтай Улаан Мөнгөн ус гэх зүйлийг худалдан борлуулахаар Чингэлтэй дүүргийн 4–р хорооны нутаг дэвсгэр дээр улсын дугаартай автомашинд авч явсан үйлдэл, Улаанбаатар хотын харьяат Б, Э нар нь бусадтай бүлэглэн Улаан Мөнгөн ус гэх ягаан өнгийн эд зүйлийг худалдан борлуулахаар Баянзүрх дүүргийн 1–р хороонд байрлах “Скай” худалдааны төвийн авто зогсоол дээр худалдан борлуулахаар улсын дугаартай автомашинд авч явсан үйлдлүүдийг тус тус илрүүлэн нийт 5 автомашинтай 15 иргэнийг баривчилж Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МОНГОЛ ХҮН ЭРҮҮЛ ОРЧИНД АМЬДРАХ ЭХР ЗӨРЧИГДӨЖ БНА
АРД ТҮМНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ХОРТОЙ БОДИС МОНГОЛД МАШ ИХ ОРЖ ИРЭХ БОЛЛОО ЭЗДИЙГ НЬ БАРИВЧИЛЖ ЭХ ГАРАЛ НЬ ХААНААС ЮУНД ЗОРИУЛЖ ОРУУЛЖ БАЙГАА ТАЛААР ЦАГДАА ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГУУД АЖИЛЛАХ НЬ ЧУХАЛ БНА
2017/02/20 202.9.40.28
zochin
1990 eed onii ued iimerhuu ym garch baij bilee.
2017/02/20 66.181.188.202
  • Recent
  • Most Read
  • Most Comment