Аймаг дамжин малын хулгай хийдэг байсан этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, дөрвөн тооны үхэр хулгайлан, нядалж Улаанбаатар хот руу оруулахаар тээвэрлэж явах үед нь ийнхүү илрүүлж саатуулсан байна. Гэмт этгээдүүд Төв, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймгуудаар дамжин мал хулгайлсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тэд ихэвчлэн шөнийн цагаар, олны хөлөөс зайдуу газар хулгайлсан малаа нядалж, бэлтгэн худалдаалдаг байжээ.
Аймаг дамжин мал хулгайлдаг байсан этгээдүүдийг баривчилжээ
2017-02-21 08:45:00