НӨАТ-ын урамшуулал авахаар цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 133,226 татвар төлөгч иргэн байгаа аж. Эдгээр иргэдийг мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацааг дахин сунгалаа. Тодруулбал, Сангийн Яамнаас энэ сарын 25-ны өдрийг дуустал сунгажээ. Иймд татвар төлөгч та цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн хувийн мэдээллээ бүрэн гүйцэд оруулж урамшууллаа аваарай.
Мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацааг дахин сунгалаа
2017-02-21 09:01:00