8o
Улаанбаатар хот
mobile menu

"Extended fund facility": Эрчимт эмчилгээний эерэг, сөрөг үр дагаварууд

2017-02-20 11:15:00

ОУВС-ийн “Stand by” хөтөлбөрт манай улсыг хамруулах боломжгүй болж үүний оронд “Extended fund facility” буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулахаар болсон байна. “Extended fund facility” хөтөлбөрийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн амралтын өдөр мэдээлэл өглөө. “Extended fund facility” бол ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь юм. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд  зээлдүүлэгчтэй тодорхой асуудлаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг, санамж бичигт тавигдсан шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хуга¬цаанд тухайн улс биелүүлэх ёстой байдаг. Тэгвэл “Extended fund facility” хөтөлбөрт хамрагдахын тулд зээл авахаасаа ч өмнө ОУВС-гийн тавьсан шаардлага нөхцлийг хангах ёстой болдог байх жишээтэй. Мөн зээлийг авсан улс ОУВС-гийн гишүүн орнуудаас тавьсан болзлын хүрээнд эдийн засгийн салбартаа тогтолцооны эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болдгоороо онцлог. Манай нөхцөл байдал бодсоноос илүү хүндэрчээ гэсэн үг. Дайн дажинтай Украин улс одоо яг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Extended fund facility” хөтөлбөрийн “СӨРӨГ” ҮР ДАГАВАР


-Эдийн засаг агшина.

-Телевизийг асах ч биш, унтрах ч биш байдалтай болгодог товчлуурыг “Stand by” гэж нэрлэдэг.

-ОУВС-гийн хөтөлбөр  төсвийн алдагдлыг бууруулдаг ч эдийн засгийг асар их хэмжээгээр агшаадаг. Үр дүнд нь тухайн улс урагшлах, хөгжих боломжоо алддаг байна.

-Улс төрийн тогтворгүй байдал үүсч мэднэ.

-“Extended fond facility” хөтөлбөр бол эдийн засагт маш өвдөлттэй хийгддэг эмчилгээ.

Хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг. Манай улс 2008-2009 онд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгодог барилга болон жижиглэн худалдааны салбар элгээрээ хэвтэж байсан жишээ бий. ОУВС зээлээ буцааж авахын тулд хасч болох бүх л зардлыг хасахыг хичээдэг. Төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг мөртлөө нийтийн тээвэр, эрчим хүч гэх мэт стратегийн салбарын үнэ тарифыг нэмэхийг тулгадаг.

ЭЕРЭГ ҮР ДАГАВАР


Монгол Улс ОУВС-тай хамтарчихвал бусад улс орнууд, олон улсын байгууллагаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэсэн  мэдээлэл байна. 


Монгол Улс ийнхүү ОУВС-гаас гурав дахь удаагаа хандахдаа хамгийн хүнд шаардлага нөхцөлтэй “EFF” хөтөлбөрт нь хамрагдах магадлал өндөр боллоо. Гэхдээ эцсийн шийдийг ОУВС-гийн Захирлын зөвлөл 440 сая ам.долларыг зээлэх эсэхийг эцэслэн шийднэ


Цалин нэмэхгүй, харин нийгмийн даатгалын шимтгэлээ нэмж төлнө


Намрын чуулган саяхан өндөрлөсөн. Ихэнх баталсан хууль тогтоомжууд нийгмийн халамж уруу чиглэсэн байдалтай байлаа. Харин хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суухдаа нийгмийн халамжийг танах бодлого бариагүй гэсэн. Гэвч төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгодог тэтгэмж 36 сар байсныг 12 сар болгох талаар яригдаж байсан ч шийдвэрийг буцаагаад одоо мөрдөгдөж байгаагаар нь үлдээжээ.  
Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлнэ. Эрэгтэй 66 нас, эмэгтэй 65 нас хүрч байж тэтгэвэрт суух нь. Бодлого тодорхойлогчид манай нийгмийн даатгалын сан, тэр дундаа тэтгэврийн сан асар өндөр алдагдалтай болсон.
 
Хэрвээ бид ямар нэгэн байдлаар бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019, 2020 оноос тэтгэврийн сангийн татаас нэг их наяд төгрөг давахаар байгаа. Нөгөө нэг шалтгаан нь монголчуудын дундаж насжилт уртасч байгаа байдал, тэтгэвэрт гарах хүн ам зүйн онцлогоосоо шалтгаалаад завсрын үе үүссэн гэх тайлбарыг өгч байна
 
Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь бэлэн олгоод, 40 хувьд нь 2019 оноос нөхөж олгохоор байсан. Нөхөж олгохоор байгаа чинээлэг хэсгийн хүүхдүүдэд одоохондоо эдийн засаг хүнд байгаа нөхцөлд олгохгүй байх. Мөн одоо олгож байгаа 60 хувийг 40 хувь болгож бууруулах. Хэмнэгдсэн 20 хувийг нь үнэхээр ядуу гэр бүлийн хүүхдүүддээ хоолны талон болгож өгөхийг ОУВС-гийнхан зөвлөжээ. Ипотекийн зээл цаашид үргэлжилнэ. Гэхдээ Засгийн газрын шинж чанартай учраас шилжүүлж авах зүйтэй гэсэн зөвлөмжтэй. 2018 онд Засгийн газар шилжүүлж авснаар Дэлхийн банкны туслалцаатайгаар үргэлжлүүлэх, боловсронгуй болгох чиг хандлага үүслээ. Шатахууны онцгой албан татварын өмнөх бууруулалтыг буцаана. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлнэ.  Нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  2018 оноос  тус бүр нэг хувиар нэмэгдүүлнэ. Автомашины насжилтаас хамаараад татварыг нь  3-15 хувиар нэмэгдүүлнэ. Архи, тамхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлнэ. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцно. Энэ нь 2017 оны дөрөвдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ. Импортын тамхинд 30 хувийн татвар ногдуулна
Эм, эмнэлгийн байгууллагын худалдан авалтыг цэгцлэнэ. Цалинг 2017, 2018 онд нэмэхгүй. Ипотекоос бусад хөтөлбөрийг зогсооно. Ийм шийдэлтэйгээр хэлэлцээр өндөрлөжээ.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл