8o
Улаанбаатар хот
mobile menu

“Улаанбаатар - хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт эхэллээ

2017-02-20 11:30:18

Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт Шангри Ла зочид буудлын их тамхимд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран зохион байгуулж буй бизнес уулзалтын гол зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүэн Эрхт Элчин сайд нар, Улаанбаатар хотын удирдлагууд, Улаанбаатар хотын худаалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцож байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагууд хотыг зөв гольдролоор нь хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Энэхүү бодлогоо ажил хэрэг болгох үүднээс энэ оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, хотын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх чиглэлээр 2 шинэ хууль, тэдгээриййг дагалдан 12 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиудын төслиййг боловсруулаад байна.

Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон концесс, Хөгжлиын банкны эх үүсвэрээр 319,3 тэрбум, гадаадын зээл тусламжин эх үүсвэрээр 359,8 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр улс, нислэлийн 2017 оны төсөвт тусгагдсан. Төсөвт тусгагдсан бүх ажил, арга хэмжээний гүйцэтгэлийг цаг хугацаанд нь бүрэн хангахын зэрэгцээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх нь нэн чухал зорилтын нэг мөн. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хүч, анхаарлыг хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлд хандуулахад манай чуулга уулзалт ихээхэн ач холбогдолтой болно гэж бид найдаж байна.” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд бизнес уулзалтад хүрэлцэн ирсэн УИХ, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад талархал илэрхийлээд “Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлин түншлэлийг хөгжүүлэх, хотын хөгжлийг түргэтгэх зорилгоор энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалтаас томоохон үр дүнг бид хүлээж байна. Нийслэлийн удирдлага, засаг захиргааны байгууллагын зүгээс бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэхээр шийвэрлэж байгаа. Бид хүнд сурталыг арилгаж, нээлттэй ил тод байдлыг эрхэмлэнэ. Энэ бол өнөөдөр ярих гол сэдэв. Мөн бизнес эрхлэгчид хариуцлагатай байж, хотын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлдэг байх боломжийг олгох талаар ярилцана.” гэсэн юм.

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтын үеэр төр, хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн гадаад дотоодын төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх хаврын бүтээн байгуулалтын ажлаа нийслэлээс ил тод зарлаж, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа уулзалтын үеэр танилцуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл