Энэ цагаан сараар ес хоног амарч магадгүй гэсэн яриа гараад байгаа. Шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-нд буюу даваа гаригт таарч байна.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Энэ дагуу хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амарч баярлах юм. Харин шинийн дөрөвнөөс буюу 3 дугаар сарын 2-ны пүрэв гаригт ажил эхэлнэ.
Цагаан сараар хэд хоног амрах вэ
2017-02-20 12:37:09