8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Амгаланбаатар:Ажил хаялтад хүрэлгүй асуудлыг шийдвэрлэх боломж аль аль талд бий

2017-02-20 13:54:00

МҮЭ-ийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрахыг дэмжиж байна. Гэхдээ Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээр дэх зарим заалтыг ОУВС-тай хийж буй хөтөлбөрт тусгах ёстой гэж мэдэгдлээ.

Уг асуудлаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарт мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Нэгдүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээрт "Бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход талууд зөвшилцөж байж шийвэрлэнэ" хэмээн туссан атал Засгийн газар, ОУВС-гийн одоогийн тохиролцоогоор бол долоон төрлийн татвар нэмэхээр болж байна. Бид нарийвчлан шалгаж, судалж үзнэ. Сөрөг үр дагаврууд гарах нь. Улсын хэлэлцээртэй холбоотойгоор Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүндрэл учрах нь.ОУВС-тай манай улс анх удаа хамтарч ажиллаж байгаа биш. Энэ хөтөлбөр шинэ хөтөлбөр. Төсвийн сахилга бат, нэгдмэл байдал, төсвийн алдагдлыг бууруулахад чиглэгдсэн үр дүнтэй заалтууд байна. Өнөөдөр ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ.

Цалин нэмэгдээгүй байхад зарим татварыг нэмэх зохимжтой эсэх. Валютын ханшний өсөлтөөс шалтгаалан аж ахуй нэгж, иргэдэд тулгарч буй хүндрэл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ” хэмээн гурван талт хэлэлцээрт оруулсан ч зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй нөхцөл үүсч байгаа. Түүнчлэн тэтгэвэр тэтгэмж, цалинтай холбоотой асуудлыг зөвшилцөлгүй шийдвэрлэсний зэрэгцээ “Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ одоогийн хүрсэн амьжиргааны түвшнийг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар ажлын байр нэмэгдүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлнэ” гэсэн заалт ч мөн зөрчигдөхөөр байгаа тул хамтын маргааныг эхлүүлнэ хэмээн мэдэгдэж байсан. Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээр дэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хамтын маргаан эхлүүлж болдог аж.

Хамтын маргааны тэмцлийн эцсийн хэлбэр нь ажил хаялт бөгөөд ажил хаялтад хүрэлгүй асуудлыг шийдэх бололцоотой гэдгээ тэд илэрхийллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн Т.С
Үйлдвэрчний холбоо маш муу ажиллаж байна ажил хаяцгаая бид тэмцэх хэрэгтэй алийн болгон төр нэртэй олигархуудад дарамтлуулах вэ босоцгооё
2017/02/21 59.153.87.208
man
Tatvar nembel maniig ogtsruulyaa
2017/02/20 103.229.123.226
Огторгуй
Хэн ажил хаях юм бэ хувийн үйлдвэрийн эзэд цалингаа нэмэлдээ тэгээд л болоо ажилчин анги хөдөлмөрчин ард түмэн гэж байхгүй болсон шүүдээ
2017/02/20 66.181.188.208
irgen
medegdel ni hurtel bertegchin aystai kkkkkk
2017/02/20 119.235.83.121