8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "эсэргүүцэл" зарлаж, хүүхдийн мөнгийг олгохгүйгээр татвар нэмэгдүүлэхээр болсон өдөр

2017-02-20 19:05:04

 

Хот хүрээгээр түм түжигнэж, бум бужигнасан өдөр өнгөрч, ирэх цагийн өнгө маргааштай золгох өдөр айсуй. Долоо хоног бүрийн даваагаас баасан гарагууд энэ цагтаа учран золгодог "Монголын нэг өдөр" тойм мэдээлэлээ бэлтгэн хүргэж байна. Өнөөдөр эх орон болон олон улсад үйл явдал өрнүүн өнгөрч, ОУВС ба эдийн засгийн асуудал хурцаар яригдаж, хүүхдийн мөнгийг нөхөн олгож чадахгүйгээ зарлаж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "эсэргүүцэлээ" илэрхийлсэн өдөр болж өнгөрлөө. 

Монгол түмний баяр сар шинийн өдрүүдээр цаг агаар ямар байхыг дэлгэрэнгүй үзүүлж байна. Хэрэв уншигч та баярын өдрүүдээр хол явахаар төлөвлөсөн бол аюулгүй байдлаа хангаж, зорчихыг сануулж байна. 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын нутгаар, 22, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 21-нд говь, талын нутгаар, 22, 24-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 14-19 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна

"Extended fund facility": Эрчимт эмчилгээний эерэг, сөрөг үр дагаварууд

ОУВС-ийн “Stand by” хөтөлбөрт манай улсыг хамруулах боломжгүй болж үүний оронд “Extended fund facility” буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулахаар болсон байна. “Extended fund facility” хөтөлбөрийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн амралтын өдөр мэдээлэл өглөө.“Extended fund facility” бол ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь юм. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд  зээлдүүлэгчтэй тодорхой асуудлаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг, санамж бичигт тавигдсан шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хуга¬цаанд тухайн улс биелүүлэх ёстой байдаг. Тэгвэл “Extended fund facility” хөтөлбөрт хамрагдахын тулд зээл авахаасаа ч өмнө ОУВС-гийн тавьсан шаардлага нөхцлийг хангах ёстой болдог байх жишээтэй. Мөн зээлийг авсан улс ОУВС-гийн гишүүн орнуудаас тавьсан болзлын хүрээнд эдийн засгийн салбартаа тогтолцооны эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болдгоороо онцлог. Манай нөхцөл байдал бодсоноос илүү хүндэрчээ гэсэн үг. Дайн дажинтай Украин улс одоо яг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Extended fund facility” хөтөлбөрийн “СӨРӨГ” ҮР ДАГАВАР

-Эдийн засаг агшина.

-Телевизийг асах ч биш, унтрах ч биш байдалтай болгодог товчлуурыг “Stand by” гэж нэрлэдэг.

-ОУВС-гийн хөтөлбөр  төсвийн алдагдлыг бууруулдаг ч эдийн засгийг асар их хэмжээгээр агшаадаг. Үр дүнд нь тухайн улс урагшлах, хөгжих боломжоо алддаг байна.

-Улс төрийн тогтворгүй байдал үүсч мэднэ.

-“Extended fond facility” хөтөлбөр бол эдийн засагт маш өвдөлттэй хийгддэг эмчилгээ.

Хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг. Манай улс 2008-2009 онд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгодог барилга болон жижиглэн худалдааны салбар элгээрээ хэвтэж байсан жишээ бий. ОУВС зээлээ буцааж авахын тулд хасч болох бүх л зардлыг хасахыг хичээдэг. Төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг мөртлөө нийтийн тээвэр, эрчим хүч гэх мэт стратегийн салбарын үнэ тарифыг нэмэхийг тулгадаг.

ЭЕРЭГ ҮР ДАГАВАР

Монгол Улс ОУВС-тай хамтарчихвал бусад улс орнууд, олон улсын байгууллагаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэсэн  мэдээлэл байна. 


Монгол Улс ийнхүү ОУВС-гаас гурав дахь удаагаа хандахдаа хамгийн хүнд шаардлага нөхцөлтэй “EFF” хөтөлбөрт нь хамрагдах магадлал өндөр боллоо. Гэхдээ эцсийн шийдийг ОУВС-гийн Захирлын зөвлөл 440 сая ам.долларыг зээлэх эсэхийг эцэслэн шийднэ

Цалин нэмэхгүй, харин нийгмийн даатгалын шимтгэлээ нэмж төлнө

Намрын чуулган саяхан өндөрлөсөн. Ихэнх баталсан хууль тогтоомжууд нийгмийн халамж уруу чиглэсэн байдалтай байлаа. Харин хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суухдаа нийгмийн халамжийг танах бодлого бариагүй гэсэн. Гэвч төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгодог тэтгэмж 36 сар байсныг 12 сар болгох талаар яригдаж байсан ч шийдвэрийг буцаагаад одоо мөрдөгдөж байгаагаар нь үлдээжээ.  
Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлнэ. Эрэгтэй 66 нас, эмэгтэй 65 нас хүрч байж тэтгэвэрт суух нь. Бодлого тодорхойлогчид манай нийгмийн даатгалын сан, тэр дундаа тэтгэврийн сан асар өндөр алдагдалтай болсон.
 
Хэрвээ бид ямар нэгэн байдлаар бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019, 2020 оноос тэтгэврийн сангийн татаас нэг их наяд төгрөг давахаар байгаа. Нөгөө нэг шалтгаан нь монголчуудын дундаж насжилт уртасч байгаа байдал, тэтгэвэрт гарах хүн ам зүйн онцлогоосоо шалтгаалаад завсрын үе үүссэн гэх тайлбарыг өгч байна
 
Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь бэлэн олгоод, 40 хувьд нь 2019 оноос нөхөж олгохоор байсан. Нөхөж олгохоор байгаа чинээлэг хэсгийн хүүхдүүдэд одоохондоо эдийн засаг хүнд байгаа нөхцөлд олгохгүй байх. Мөн одоо олгож байгаа 60 хувийг 40 хувь болгож бууруулах. Хэмнэгдсэн 20 хувийг нь үнэхээр ядуу гэр бүлийн хүүхдүүддээ хоолны талон болгож өгөхийг ОУВС-гийнхан зөвлөжээ. Ипотекийн зээл цаашид үргэлжилнэ. Гэхдээ Засгийн газрын шинж чанартай учраас шилжүүлж авах зүйтэй гэсэн зөвлөмжтэй. 2018 онд Засгийн газар шилжүүлж авснаар Дэлхийн банкны туслалцаатайгаар үргэлжлүүлэх, боловсронгуй болгох чиг хандлага үүслээ. Шатахууны онцгой албан татварын өмнөх бууруулалтыг буцаана. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлнэ.  Нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  2018 оноос  тус бүр нэг хувиар нэмэгдүүлнэ. Автомашины насжилтаас хамаараад татварыг нь  3-15 хувиар нэмэгдүүлнэ. Архи, тамхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлнэ. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцно. Энэ нь 2017 оны дөрөвдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ. Импортын тамхинд 30 хувийн татвар ногдуулна

Эм, эмнэлгийн байгууллагын худалдан авалтыг цэгцлэнэ. Цалинг 2017, 2018 онд нэмэхгүй. Ипотекоос бусад хөтөлбөрийг зогсооно. Ийм шийдэлтэйгээр хэлэлцээр өндөрлөжээ.   

ОУВС-гийн Захирлын зөвлөл 440 сая ам.долларыг зээлэх эсэхийг эцэслэн шийднэ

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан хамтарч "Extended Facility Fund" буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон талаар өчигдөр мэдээлэл хийсэн. ОУВС-гийн “Стэндбай” хөтөлбөрт хамрагдана, маш хатуу шаардлага тавьж байгаа гэсэн яриатай хэдэн хоног болсон.

Тэгвэл Extended Facility Fund хөтөлбөрийг сонгох болсон шалтгаан юунд байв. Тус хөтөлбөрийн эргэн төлөлтийн хугацаа нь урт буюу 10 жилийн хугацаатай. 

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- нь бүтцийн алдаанаас хамаарч эдийн засгийн өсөлт саарсан, төлбөрийн тэнцэл ихээхэн хүндрэлтэй байгаа улс, орнуудад зориулагдсан бөгөөд урт хугацаанд өргөн хүрээний арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдүүлдгээрээ онцлог юм. Орж ирэх санхүүжилтийн хувьд ОУВС хэзээ ч хөтөлбөрийн санхүүжилтийн мөнгийг нэг дор юм уу, эцэст нь өгдөггүй. Тодорхой үе шаттайгаар олгодог. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд тусгасан арга хэмжээ хэр амжилттай хэрэгжиж байна гэдгээсээ хамаараад тохирсон хуваарийн дагуу санхүүжилт нь олгогдоод явдаг гэсэн үг. Гэхдээ ажлын хэсгийн дүгнэлт эцсийн үр дүн биш аж. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр энэ хэлэлцээг баталгаажуулна. Нэгдүгээрт, санхүүгийн дэмжлэг олгохоор саналаа илэрхийлсэн байгууллагууд баталгаагаа гаргаж өгөх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газраас урьдчилсан нөхцлөө хангасан байх ёстой. Энэ хоёр нөхцөл хангагдсаны дараа Захирлын зөвлөлийн хурал болно. Хурал нааштай шийдвэр гаргаснаар манай улс 36 сарын хугацаатайгаар 440 сая ам.долларыг хоёр хувиас илүүгүй хүүтэй авах нь.

Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлнэ. Эрэгтэй 66 нас, эмэгтэй 65 нас хүрч байж тэтгэвэрт суух нь. Бодлого тодорхойлогчид манай нийгмийн даатгалын сан, тэр дундаа тэтгэврийн сан асар өндөр алдагдалтай болсон.

Хэрвээ бид ямар нэгэн байдлаар бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019, 2020 оноос тэтгэврийн сангийн татаас нэг их наяд төгрөг давахаар байгаа. Нөгөө нэг шалтгаан нь монголчуудын дундаж насжилт уртасч байгаа байдал, тэтгэвэрт гарах хүн ам зүйн онцлогоосоо шалтгаалаад завсрын үе үүссэн гэх тайлбарыг өгч байна.

Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь бэлэн олгоод, 40 хувьд нь 2019 оноос нөхөж олгохоор байсан. Нөхөж олгохоор байгаа чинээлэг хэсгийн хүүхдүүдэд одоохондоо эдийн засаг хүнд байгаа нөхцөлд олгохгүй байх. Мөн одоо олгож байгаа 60 хувийг 40 хувь болгож бууруулах. Хэмнэгдсэн 20 хувийг нь үнэхээр ядуу гэр бүлийн хүүхдүүддээ хоолны талон болгож өгөхийг ОУВС-гийнхан зөвлөжээ. Ипотекийн зээл цаашид үргэлжилнэ. Гэхдээ Засгийн газрын шинж чанартай учраас шилжүүлж авах зүйтэй гэсэн зөвлөмжтэй. 2018 онд Засгийн газар шилжүүлж авснаар Дэлхийн банкны туслалцаатайгаар үргэлжлүүлэх, боловсронгуй болгох чиг хандлага үүслээ. Шатахууны онцгой албан татварын өмнөх бууруулалтыг буцаана. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлнэ.  Нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  2018 оноос  тус бүр нэг хувиар нэмэгдүүлнэ. Автомашины насжилтаас хамаараад татварыг нь  3-15 хувиар нэмэгдүүлнэ. Архи, тамхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлнэ. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцно. Энэ нь 2017 оны дөрөвдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ. Импортын тамхинд 30 хувийн татвар ногдуулна

2019 онд хуримтлал хэлбэрээ олгохоор төлөвлөсөн тэтгэмжийг олгохгүй

Амьжиргааны баталгаажих төвшингийн 1-10-р зэрэглэлд орсон буюу нийт хүүхдийн 60 хувьд сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа билээ. Үлдсэн 40 хувьд нь 2019 онд хуримтлал хэлбэрээр олгоно хэмээн МАН-ын Засгийн газар төлөвлөөд байгаа. Харамсалтай нь энэ мөнгөө өгч чадахааргүй болсон байна. Тодруулбал, Засгийн газар ОУВС-тай хамтарч  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлбэл хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 40 хувьд олгохоор төлөвлөжээ. Үүнээс хэмнэсэн мөнгийг эмзэг бүлгийнхэнд олгох хүнсний талонд зарцуулах юм байна. Мөн 2019 онд хуримтлал хэлбэрээ олгохоор төлөвлөсөн тэтгэмжийг олгохгүй байхаар ОУВС-тай тохирсон байна. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан "нуусан" татвараа эргэж төлнө

Өнгөрсөн баасан гариг буюу 2-р сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн С.Жавхлан Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар оржээ.Учир нь тэрбээр дуулж байхдаа олсон орлогоосоо улсад хүн амын орлогын албан татвар төлж байгаагүй аж. Татварын ерөнхий газар улсад төлөх ёстой татварыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна.Хэрвээ УИХ-ын гишүүн С.Жавхлан хүн амын орлогын албан татвараа нөхөн төлөхгүй бол дансыг нь хаах, орлогыг нь шууд аргаар татварт хураах гэх мэтээр шийдвэрлэх боломжтой байдаг аж.

Ж.Маратын хамтрагч гэгдэх гурван хүнд хилийн хориг тавьжээ

“Жи тайм” гэх сүлжээний захирал Ж.Маратыг оргон зайлах гэж байхад нь Чингис хаан олон улсын нисэх буудлаас цагдаа нар баривчилсан талаар өнгөрсөн 7 хоногт мэдээлж байсан билээ. Тэгвэл Ж.Маратын хамтрагч гэгдэх гурван хүнд мөн хилийн хориг тавьжээ. УМБГ "Жи тайм"-ын гэх хэргийг шалгаж байгаа бөгөөд уг сүлжээнд ороод хохирсон иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Уг луйврын сүлжээнд орсон иргэдийн ихэнх нь төрийн алба хаагч нар байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байгаа юм.

Ц.Нямдорж: ЗГ болгон 5 тэрбум ам.долларын зээл аваад байх уу? Гударцгаах нь уу та нар

ОУВС-ийн “Stand by” хөтөлбөрийн оронд “Extended fund facility” буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулахаар болоод байна.  “Extended fund facility” хөтөлбөрийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараад байна. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр монголын эдийн засаг хумигдаж, дундаас доогуур орлоготой иргэд давж гарахгүй хэмээн эдийн засагчид үзэж байна. Зарим гишүүд ч мөн үүнийг эсэргүүцэж байна. 

Ц.Нямдорж: ЗГ болгон 5 тэрбум ам.долларын зээл аваад байх уу? Гударцгаах нь уу та нар

Ким Чен Нам бусдад хорлогдож буй үеийн бичлэг олджээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам нийгмийн сүлжээ Facebook-т өөрийн байр суурийг илэрхийлсэнтэй холбоотойгоор амь насаа алдсан байж болох юм гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрөөр гарсан билээ. Ким Чен Нам нь хуудсан дээрээ зураг мөн хувийн мэдээллээ байрлуулжээ. Тухайлбал, тэрээр Женев дэх олон улсын сургууль мөн түүнчлэн Москвад Франц лицейд суралцсан байна. Энэхүү мэдээллүүдийг ил болгосон нь түүнийг үхэлд хүргэсэн байх гэж Өмнөдийнхөн үзэж байгаа аж.
Одоогийн байпдаар цагдаагийнхан шуурхай ажиллаж уг хэрэгтэй холбогдуулан хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйг баривчлаад байна. Мөн бусад этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэллээ.
 
Ким Чен Нам ямар шалтгааны улмаас амиа алдсан нь өнөөг хүртэл нууц хэвээр байгаа юм. Тэгвэл Ким Чен Намыг хэрхэн хордуулж буй үеийн хяналтын камерийн бичлэг олдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
 
Эхний сэжигтэн буюу цагаан цамцтай бүсгүй Ким Чен Намын амыг цагаан даавуугаар хааж буйгаар уг бичлэгт бичигджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Битгий шаагаад бай. Нямдоржийн өнгөрсөн парламентын бичлэг тавьчаад улаан цагаан саяхан болсон үйл явдал гээд худлаа бичээд байх юм. ХХЗХ-д танайхыг мэдэгдэж хаалганаа. Худлаа мэдээлэл тараах бас хуул
2017/02/21 202.180.216.234
харамсаж байна
С. Эрдэнэ гэх нөхрийн гайгаар Нийгмийн даатгалын сан дампуурч байгаа. Яаж ч бодсон 10 жил ажлаагүй хүнд 10 жил ажилласан даатгал тооцож яаж ч болохгүй.
2017/02/21 49.0.218.74
зочин
Нямдоржын цаана түрүүгийн парламентын гишүүн Зориг ,хуучин зургыг монтажилсан юм аа даа
2017/02/20 103.57.92.158
Зочин
Нямдоржийн бичлэг хуучин цагийн бичлэг байна. Арай л шоудчих юмаа. Цаана нь сууж буй УИХ-н гишүүн одоо чөлөөт иргэн. Шоудсан ч бас хэмжээ хязгаартай шоуд
2017/02/20 103.212.119.30