8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй

2017-02-21 09:36:13

Аргын тооллын 2 сарын 21, Ангараг гараг. Билгийн тооллын 25, Гар  одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл,  удирдлагын суудалд суух,  хийморийн дарцаг хатгахад сайн.  Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтай газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод ба урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл