8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр: ТҮЦ эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийнэ

2017-02-21 09:37:33

09:00 цагт: Шинэ батлагдсан Арбитрын хуулийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд танилцуулах олон улсын бага хурал болно. Хуралд УИХ-ын гишүүд, ХЗДХЯ, МҮХАҮТ, хуульч, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.

09:00 цагт:  Харилцаа холбооны салбарын Удирдах ажилтнуудын зөвлөгөөн Мэдээлэл технологийн үндэсний паркт болно. Харилцаа холбооны салбарын байгууллагуудын төв болон орон нутгийн нэгжийн удирдах ажилтнууд оролцоно.

09:30 цагт: ХДХВ-ын халдвартай хүмүүс болон бэлгийн цөөнхийн хүний эрхтэй холбоотой зөрчлөөс хамгаалахад сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж, ХДХВ/ДОХ-оос үүдэлтэй ялгаварлан гадуурхалтын асуудлаарх мэдээллээр хангах, халдвартай хүмүүсийг ХДХВ/ДОХ-оос үүдэлтэй ялгаварлан гадуурхалтыг бууруулахад тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготой хаалттай уулзалт болно.

09:30 цагт: Хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сангийн үйл ажиллагааг нээх ёслол Туушин зочид буудалд болно. Ёслолд ХЗДХЯ, Монголбанк, Олон улсын санхүүгийн корпорацийн удирдлагууд оролцоно.

10:00 цагт: ДЭМБ-аас гаргасан “Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага-удирдамж” гэсэн 7 бүлэг номыг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Италийн АИФО төрийн бус байгууллагууд хамтран орчуулж хэвлэснийг олон нийтэд танилцуулах уулзалт ярилцлага Чингис зочид буудлын 3-р давхарт болно. Энэ үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын байгууллагууд, яам, агентлагийн болон олон улсын болон төрийн байгууллагын төлөөлөгчид, ХБИ-ийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно.

10:00 цагт: Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн ерөнхий газартай хамтран улс болон хот хоорондын тээвэрлэлт, Авто тээврийн хяналтын мэргэжилтнүүдийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар Орон нутгийн 21 аймаг, 1 салбарын автотээврийн төв, хяналтын мэргэжилтнүүдтэй онлайнаар цахим хурал хийнэ. Хаана: "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ -ын байранд

10:00 цагт: Оюуны өмч, Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Хууль сахиулах их сургуулийн хурлын танхимд эхэлнэ.

10:00 цагт: Улсын дээд шүүхээс Анхан болон Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч нарын уулзалтыг энэ сарын 20-21-ны өдөр зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах зарим асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны жишиг танхимд болно.

11:00 цагт: "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт Багахангай дүүргийн Засаг дарга, удирдлагууд оролцож мэдээлэл өгнө. Хаана: Нийслэлийн хэвлэл мэдэллийн төв

11:40 цагт:  Олон улсын Эх хэлний өдрийг тохиолдуулан П.Цагаан санаачилж, эмхлэн хэвлүүлсэн “Дархад дууны цоморлог” номын нээлт  МУИС-ийн дугуй зааланд болно.

12:00 цагт: Хангарди ордны 14 давхарт хотын дарга НЗДТГ-т ажиллаж байсан үе үеийн ахмадуудтай уулзана. Хотын цаашдын бодлогод ахмадуудын саналыг сонсоно.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Түц эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Зудын нөхцөл байдалд буй малчдад олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд цагаан сарын өмнө тусламжаа хүргэх гэж байна. Малчин өрх бүр Хаан банкаар дамжуулан бэлэн мөнгөний болон хүнс, малын тэжээлийн тусламжийг хүртэх юм. Энэ талаархи хэвлэлийн бага хурал МУЗН-ийн төв байранд болно.

13:00 цагт: Эдийн Засгийн Түншлэлийн тухай Монгол-Япон Улс хоорондын хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан МҮХАҮТанхим, Япон улсын Эдийн Засаг, Аж Үйлдвэрийн Яам, Япон Улсын элчин сайдын яамтай хамтран “Монгол-Япон улс хоорондын гадаад худалдааг өргөжүүлэх нь” сэдэвт семинарыг МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд зохион байгуулна.

16:00 цагт: Puma Imperial зочид буудлын 2 давхарт Нийслэлийн Хүүхдийн төлөөх зөвлөлийн хуралдаан болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл