Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүйгээр ажиллана. “Нарантуул” олон улсын худалдааны төв долоо хоног бүрийн мягмар гаригт амрах хуваарьтай ч өнөөдөр амрахгүй ажиллаж байгаа юм байна. Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гаригт 10-18 цагийн хооронд ажиллаад шинийн 1-ний өглөөнөөс эхлэн урт хугацаагаар амарна гэдгийг тус захын удирдлагууд тодотгож байна. “Нарантуул” гуравдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Энэ сарын 25-ны өдөр хүртэл захууд амрахгүй
2017-02-21 10:18:26