Өчигдөр Афганистаны умард нутгийн Faryab мужид их цас орсны улмаас 25 хүн амиа алдаж 6 хүн хөл гараа хөлдөөснөөс гадна, 3000 шахам толгой мал үхсэн байна. Jauzjan мужид бас 5 малчин их цас, эрс тэрс уур амьсгалын улмаас осгож амиа алджээ. Афганистаны Гамшгийн ажлын удирдлага, хүмүүнлэгийн үйлсийн сайд Вэйс Ахмад Бармак "Засгийн газар хүн хүчийг зохион байгуулан осгосон хүмүүст туслалцаа үзүүлж байгаагийн зэрэгцээ, авто зам дээр хунгарласан цасыг арилган, аврагчид, тусламжийн эд барааг гамшигт нэрвэгдсэн бүсэд хүргэж байна" гэжээ.
Афганистанд их цас орж, цочир хүйтрэн 37 хүн амиа алджээ
2017-02-21 13:10:01