8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт" цаашдаа яах вэ

2017-02-21 15:46:00

Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийн талаар Ерөнхийлөгчийг байр сууриа илэрхийлэхийг хүссэн хүсэлт одоо ч ирсээр байгаа аж. Тэрээр УИХ-ын чуулганд хэлсэн үгээ өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн. Иргэд түүний үгийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын засаглал "Эрдэнэт" үйлдвэрт зайлшгүй хэрэгтэй гэдгийг ихэнх нь зөвшөөрсөн байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн намрын чуулганы хаалтын хуралдаанд хэлсэн үгээс Эрдэнэт үйлдвэрийн цаашдын хувь заяатай холбоотой саналыг түүвэрлэн хүргэж байна. 

1. "Эрдэнэт" үйлдвэрийн дансыг шилэн болгох хэрэгтэй

"Эрдэнэт” үйлдвэрийн дансыг шилэн болгох ёстой. Харамсалтай нь Шилэн дансны хуулийг манай өнөөгийн эрх баригчид хөтлөхгүй байна. Хуулийг сонгож хэрэгжүүлдэг. Өнөөдөр энд нэг л их хариуцлага, шударга ёс ярьж байна. Та бүхэн гарч ирээд хуулийг сонгож хэрэгжүүлдэг болж байгаа шүү дээ. Шилэн дансны хуулийг нийт албан тушаалтны 60 хувь нь мөрдөхгүй байна.

 2. Худалдан авалт бүр ил тод байхыг шаардах ёстой.

“Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтыг шилэн болгох хэрэгтэй. Хаанаас, дотоодоос ямар бүтээгдэхүүн, ямар үнээр авч байгаа юм. Хүн бүхэн шууд интернэтээр ороод харчихдаг боломжтой байх ёстой. Үүнийг бид шаардах ёстой.

3. Олон улсын стандартад нийцсэн засаглал нэвтрүүлье

“Эрдэнэт” үйлдвэр дээр олон улсын стандартад нийцсэн засаглал байх ёстой гэж шаардах ёстой. “Эрдэнэт” үйлдвэр дээр жил бүхэн олон улсын стандартын дагуу аудит хийж байх ёстой гэж шаардах ёстой. “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувь дээр байгаа нөхдүүдээс “Эрдэнэт” үйлдвэрийн хаалт, хөгжлийн асуудал дээр бодлого оруулж ир гэж шаардах ёстой.

4. "Эрдэнэт" өөр шинэ үйлдвэр Монголд хэрэгтэй

“Эрдэнэт”-ийн баялаг нь дуусаад ирэхэд бид өөр шинэ үйлдвэрүүдтэй болсон байх ёстой Одоо Монголд 100 хувь хүрэд ирсэн юм бол “Эрдэнэт” үйлдвэрийнхээ зэсийг Монголдоо хайлуулна аа. Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн зэс хайлуулах үйлдвэр байгуулах ёстой гэж шаардах ёстой. Зэс хайлуулах үйлдвэрээ түшиглээд зэсээр юм хийдэг үйлдвэрүүдийг байгуул гэж шаардах ёстой. Нэмж ажлын байр бий болго. “Эрдэнэт” үйлдвэр дээр Эрдэнэтийн баялаг нь дуусаад ирэхэд бид өөр шинэ үйлдвэрүүдтэй болсон байх ёстой. Энэ бодлогыг одоо бид ярьж байх ёстой. Үүнийг 49, 51 хувь дэр байгаа нөхдөөс шаардах учиртай.Энэ шаардлага, энэ зүйлүүд өнөөдөр явахгүй байна.

5. Эдийн засаг, санхүүгийн олон улсын хориг Монгол дээр тавигдана

Энэ шийдвэрийг гаргасан цаг мөчөөс эхлээд Монгол руу харах гэж байсан санхүүгийн байгууллага, эдийн засгийн бүх байгууллага үйл ажиллагаагаа зогсооно. Шууд эдийн засаг, санхүүгийн олон улсын хориг Монгол дээр тавигдана. Аль нэг улсын Засгийн газар шийдвэр гаргахгүй байж болно. Монгол руу зүглэж яах юм бэ. Өөрийнхөө бизнесээс булааж авч байгаа улс хүний бизнесийг хайрлах уу?

6. Ард түмэндээ хувийг нь өгөх, хяналт бий болгох алхмыг хийж болно

Эрдэнэтийн 49 хувь Монголд ороод ирсэн. Эргүүлээд ард түмэндээ, хүмүүст хувийг нь Хөрөнгийн биржээр өгөх, хяналт бий болгох алхмыг хийж болно. Би ийм хувилбар бодож байсан. 51-ээс 17 хувь ч гэдэг юм уу, 49-өөс нь 16 хувь, ингээд 16, 17 гэх юм бол 33 хувь. Ийм хэмжээнд Хөрөнгийн биржээр зарж болно. Хувийнх нь 33 хувьтай байж болно. Нөгөө тал нь 34-тэй байж болно. Иймэрхүү байдлаар ард иргэдийн оролцоотой, төрийн оролцоотой, хувийн хэвшлийн оролцоотой асуудлыг шийдэх боломж байж болно. Ийм зүйл ярьж болно. Энэ дээр Засгийн газар зуучлаад, хамтарч оролцоод орж ирж болно.

Э.Бат

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дуяа
Эрдэнэтийн баялаг дуусахын цагт дараа нь юу хийх вэ гэдгээ бид бодсон бэлдсэн байх хэрэгтэй. Эрдэнэт бидэнд үр өгөөжөө харамгүй өгсөн. Одоо дараагийн алхмаа бодох цаг болсон. Ухаантай байгаарай.
2017/02/23 178.62.60.85
Ганчимэг
Хүн хэлэхээс нааш гэдэг дээ. Ерөнхийлөгч шиг том хүн ингэж дуугарч анхааруулж хянаж байхгүй бол завхраад дуусч мэднэ
2017/02/23 213.229.65.187
гарьд
гадны хөрөнгө оруулагчдаа алдаад дууссан, одоо дотоодын ажил эрхлэгчдийнхээ итгэлийг алдваа. Тэд чинь л улсын багана юм шүү
2017/02/23 138.68.130.38
Або
Одоо бид бүтээн байгуулалтаа өөрсдөө хийх цаг нь ирсэн.
2017/02/23 178.62.85.58
батцэцэг
Монголын нэр хүндийг олон улсын тавцанд сэргээмээр байна. Хөрөнгө оруулагчид, мөнгөтэй хүмүүсийн хувьд эрсдэлтэй гэх дүр зургийг арилгамаар байна.
2017/02/23 151.236.26.102
иргэн
Шахааны бизнес хийж үйлдвэрийн мөнгийг завшсан хүмүүсийн нэхэн олж байгаад хариуцлага тооцвол таарна
2017/02/23 151.236.26.140
Амина
Иргэдийн оролцоог дэмжээд өгөөсэй
2017/02/23 133.130.115.41
Булган
Цаг үе ийм хэцүү болчихсон байхад улс төржиж алгуурлахаа л болимоор байна.
2017/02/23 119.27.26.35
Орхоо
Хөрөнгө оруулалтыг монголоос үргээгээд дууслаа л даа.
2017/02/23 158.255.208.16
Тэмүүжин
Эх орны өмч дээр ингээд улс төржөөд новширчих юмаа. Хөгжлийн садаанууд вэ.
2017/02/23 185.72.246.198
Тайвнаа
Таны шаардлагыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бол? Төрийн тоглоом ерөнхийлөгч үнэхээр ганцаардаж байна даа.
2017/02/23 46.101.79.148
Баясаа
Улс төрийн сонирхол, эрх ашгийн асуудал эрдэнэт үйлдвэрээс хол байх ёстой. Улсын хөгжил дэвшилд чиглүүлэх хэрэгтэй.
2017/02/23 46.101.74.197
Тунгаа
Шилэн данс яагаад Эрдэнэтэд хэрэгждэггүй юм бэ? Иргэдийн итгэх итгэл, энэ том үйлдвэрийн мөнгөн гүйлгээ хэн нэгний халаас руу орохгүй байгааг харуулах ганц арга тэр шүү дээ. Нуугаад байгаа нь учиртай.
2017/02/23 83.221.132.154
гансүх
Эрдэнэт үйлдвэрийн боломж бололцоо шавхагдаж байгаа. Угаасаа ашиглалтын хугацаа нь хэтэрсэн болоод оросууд явсан юм бишүү. Тэгээд энэ үлдсэн боломжоо тордоод ашиглая гэхгүй өвөр түрийндээ жийлцээд өөр
2017/02/23 46.101.11.119
Oyu
Erdenet uildveriin tsaashdiin uil ajillagaand olon niitiin oroltsoo bolon hyanalt zailshgui heregtei, odoogoor hen ch huvichilaad avchihaagui bna shu de
2017/02/23 178.62.84.4
zochin
Oorsdiin buruu bulhaitai uildliig yronhiilogch ruu chihdeg yvdal ih bh shig bna. Niitiin hogjliig zawhruulj hoish ni tatsan, heruulch awgaichuul shig sonin humuus we. Toriin tusheed gedg chini ug ni u
2017/02/23 46.101.19.143
tulgaa
Ene ih gutgeleg, doromjloliig ogthon ch siihgui davaad ulsaa udirdaj yavaa mundag ulger jishee eronhiilogch shuu dee. Olon ulsiin tavtsand ulsaa nuur bardam gargaj yavaa :)
2017/02/23 178.62.121.175
Buyanaa
Eronhiilogch shig uzel bodoldoo bat zogsdog hun uls tord tun hovor baigaa doo. Ehneesee duustal n ulsiinhaa toloo yavna gedegt tani itgej baina :)
2017/02/23 37.235.52.103
Dulmaa
Zarim humuust handaj helehed, Mongol uls Eronhiilogchiin bish Parliamentiin zasaglaltai uls shuu! Eronhiilogchiin buren erh uureg heterhii baga. Yum bolgonoo eronhiilogchoos nehsen guilgach zangaa bol
2017/02/23 167.114.213.218
nyam
Yag tiim shuu, asuudliig zuv talaas n uls orondoo heregtei ireeduiteigeer shiidehiin orond Mongol hun biy biyniihee bagalzuurt asaj shazuur zuuj, erh medeleeree dalailgaj handaad baigaa n l buruu yum.
2017/02/23 46.101.74.197
Билэгмаа
Ард иргэдийн оролцоотой, төрийн оролцоотой, хувийн хэвшлийн оролцоотой асуудлыг шийдэх боломж зөндөө л байна. Тэгэж гэмээнэ хэн хэн талдаа элдэв асуудал чирэгдэл үүсэхгүй л болов уу.
2017/02/23 178.62.8.233
Haliun
Buhel buten 20 jiliin tursh shahaa hiichiheed yaasan hanaj tsaddaggui uls ve??? Dahij nemj hiih geed l shunaad baih yum, darui sergiileh heregtei bolov uu daa
2017/02/23 179.61.255.70
Нараа
Ард түмний хэлж чадахгүй, зориг нь хүрэхгүй байгаа зүйлсийг тодоор хэлжээ. Таныг дэмжиж байна!
2017/02/23 192.71.249.97
Хулан
Төр н ЭЗ хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэх, татвараа авч ард түмний боловсрол эрүүл мэнд нтрт зарцуулах л үүрэгтэй. Ил тод засаглал байж ард түмэн хяналт тавина. Хариуцлага байж ардчилал байна.
2017/02/23 162.217.133.122
maralaa
Хууль зөрчсөн хулгай луйврын эсрэг, ард түмнийхээ өмчийн төлөө УИХ тууштай зогсож чадлаа. Үнэндээ 90-ээд оны хувьчлал бол бүгд луйвар байсан. Ард түмэн юу болоод байгаа, ягаан цагаан цаас ямар учирта
2017/02/23 178.62.36.18
Бүүгий
Эрдэнэт үйлдвэр дээр жил бүхэн олон улсын стандартын дагуу аудит хийж байх ёстой гэж шаардах ёстой.
2017/02/23 103.18.40.13
оргил
Ерөнхийлөгчийн санаачилсан эвлэрүүлэн зөвлөлдөх үйл ажиллагаа одоо тун үр өгөөжтэй байгаа. Өмнө нь иргэдийг чирэгдүүлдэг, ялладаг олон хэргүүд иргэдийн эвлэрэлээр шийдэгддэг болсон.
2017/02/23 190.106.132.240
шилэн данс
Шилэн дансны хуулийн ачаар одоо бүх зүйлс нээлттэй болсон цаг үе, идэж уудаг хүмүүстэй сайн ч тэмцэж байгаа даа.
2017/02/23 178.62.36.18
Tuul
Hervee Erdenet uildver tsar hureegee ihesgej, dotooddoo zesee hailuulj ashigladag bolchihvol ajliin bair ch nemegdeed uls orond iheehen heregtei zuil bolno doo
2017/02/23 46.101.77.116
Togtoh
Eronhiilogch urgelj l heldeg shuu dee tamiin togoonii ulger shig l urgelj neg negnee doosh n hiij muug n uzlee geed hen nn ch hogjihgui, negnee demjij baij l hamtdaa hogjino!
2017/02/23 178.62.93.181
Giima
Eyreg talaas n harval odoonoos irged bolon aj ahui negjuud zah zeeliin zarchmaar huvi ezemshiltei boloh shine bolomj neegdej bna
2017/02/23 178.62.93.181
зочин
Hunii medeld baisan zuil nutagtaa irj baigaa shu dee, ih taalagdaj baigaa.
2017/02/23 27.123.214.119
sainaa
Улс Эрдэнэт үилдвэрийг тэр чигт нь худалдаж авсанд ерөнхиилөгчийг буруутгах юм. Улаан цайм МАН зохион байгуулаад хийгээд байхад тэрэнд нь шал хөндлөн Элбэгдорж ерөнхийлөгчийг буруутгах нь утгагүй хэрэ
2017/02/23 178.62.36.18
irgen
Үйл ажиллагаа нь яг юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй далд явагдаад байгаа болохоор ард түмэн луйвар гэж сэрдээд байгаа шдээ. Үнэн мөнөө дэлгээл харуулчих хэрэгтэй
2017/02/23 192.211.49.196
turbold
Эрдэнэтийн асуудлаар дорвитой юм хийхгүй байсаар байгаад он гаргачихсан. Ил нээлттэй ажлаа хийхгүй далд явуулга хийгээд байх юмаа.
2017/02/23 66.85.140.103
Хүдэр
Эрдэнэт бол Монгол улсын эдийн засгийн томоохон зүтгүүр. Өдий олон жил бидний та орлогыг бүрдүүлж явсан. Энэ үйлдвэрийг нийт, улс орны эрх ашгийн төлөө л зориулж ашиглах ёстой. Хувиа бодсон эрх баригч
2017/02/23 66.181.164.7
Иргэн
сан. Монгол төр чин бас хуультай шүү, та нарын тоглож мөнгө босгодог газар биш.
2017/02/22 202.180.216.234
Иргэн
Чихрээ булаалагцан хүүхэл шиг орилоод байх шаардлагагүй. Хувийн хэвшлээс булаасан юм байхгүй. Гагцхүү та нар цөөн хүний хүрээнд хуйвалдаагүйгаар анхнаасаа хуулийн дагуу явсан бол ийм зүйл болохгүй бай
2017/02/22 202.180.216.234
ХАМГИЙН БУЛАЙ ҮЙЛДЛИЙГ ЭЛБЭГДОРЖ ХИЙСЭН
8-Н ЖИЛИЙН ХУГАЦААНД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАХДАА ЯМАР УЛСЫГ ХҮЛЭЭН АВААД ЯМАР БОЛГОЖ ӨГӨВ ЭНЭ БОЛ ЭЛБЭГДОРЖИЙН АЖЛЫН ДҮН ЭНЭ ХУГАЦААНД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ЛУЙВАРЫН АРГААР ӨӨРИЙН НӨХӨДТӨЙГӨӨ НУУЦААР АВАХ
2017/02/21 202.9.41.212
Баагий
хэнд ч хүртээлгүй юм чинь тэгээд ч ямар хувьчилчихсан биш улсын мэдэлд авчираа биз дээ гээд л өнгөрнө
2017/02/21 202.179.31.116
Баагий
төрийн мэдэлд авсан эх орончдын мэдэлд анхны өнгөө хэд дахин хувиргаад байж байх болно,ард түмэн юу ч хэлэхгүй анхнаасаа эрдэнэт ямар тэднийх байсан биш хойшид ч байх биш хэн авах нь өөрсдөөс нь өөр
2017/02/21 202.179.31.116
Баагий
хойтон өдий гэхэд аль нэг банкны зээлийн барьцаанд тавигдсан байна,тэгээд ойрын хэдэн жилдээ барьцааны мөнгөө нэхээд гадаадын хөрөнгөтнүүд өрөндөө авна авсан зээл нь улсд биш төрийн нэрээр далайлган
2017/02/21 202.179.31.116
Болд
луйварчдыг сайн шалга
2017/02/21 5.136.161.48
ҮХЭЛ ХАНХЛУУЛАГЧ
ОХИНОО ОЮУ ТОЛГОЙН ЗАХИРАЛ ХҮЧИНДҮҮЛЭЭД БАЙР АВСАН ЭРДЭНЭТИЙГ ХӨГШИН ҮНЭЭ ГЭЖ ЗААЗЛАХ НЭРЭЭР ХУСАХ ГЭЖ ЛУЙВАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ЧИН БҮТЭХГҮЙ БОЛЛОО ОДОО ЭХНЭРЭЭ ХУДАЛД ОХИНОО ХУДАЛД
2017/02/21 203.91.115.36
зочин
Тэр шилэн данс ,хувьцаа гаргах маш зөв юм шүү. Даанч Нямдоржын хүү шахаа хийхэд хүндрэлтэй болчих юм даа,тийм ээ
2017/02/21 103.57.92.158