Сар шинийн баярыг тохиолдуулан иргэдийн бараа бүтээгдэхүүн худалдан авах явц нэмэгдсэн билээ. Үүнтэй зэрэгцэн хугацаа нь дууссан болон чанаргүй бүтээгдэхүүн хилээр орж ирсээр байгаа юм. Мөн саяхны нэгэн айлын авсан чихэрнээс өт гарч ирсэн байна. Иймд ард иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байж бага насны хүүхдүүдэд сонор сэрэмжтэй чихэр болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг өгөхийг анхааруулж байна.