Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Халх голын саваар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхибаруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойнооссекундэд6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир,Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 14-19градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улзголын хөндийгөөр7-12 градус,говийн бүс нутгаар1-6 градус хүйтэн,бусад нутгаар3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойнооссекундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.