8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Цэрмаа: Шалгалтаар хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан хэд хэдэн зөрчил илэрсэн

2017-02-22 10:04:00

Сар шинийн баярыг угтаж нийслэлийн 9 дүүрэгт хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн ахлах байцаагч Ц.Цэрмаатайгаас тодрууллаа.

ар шинийн баярыг угтаж нийслэлийн 9 дүүрэгт хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл өгнө үү?  

-Сар шинийн баярыг угтаж дүүргүүдэд хяналт шалгалт хийж байна. Шалгалт маргааш дуусна. Шалгалтын явцад хүнсний сүлжээнд оролцогч аж ахуйн нэгж, иргэдэд хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар таван төрлийн зөвлөмж боловсруулан хяналт шалгалтанд хамрагдаж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж ажилласан. Шалгалтад худалдаа, үйлдвэр үйлчилгээний 82 аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч 226 иргэн, нийт 308 цэг салбар хамрагдсан. Хяналт шалгалтын явцад 265 зөрчил илрүүлсэн. 

-Тухайлбал ямар ямар зөрчил илэрсэн вэ?

Шалгалтын явцад худалдаа үйлчилгээний ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүнүүд, гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хэвийн боов, хадгалах хугацаа дууссан зэрэг зөрчил илэрсэн.  

-Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн 205 заалт бүхий 119 албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна. Холбогдох хууль тогтоомж зөрчсөн 35 аж ахуйн нэгж, иргэнд 6.060.000 төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулсан. Шалгалтын явцад худалдаа үйлчилгээний ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүнүүд, гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хэвийн боов, хадгалах хугацаа дууссан зэрэг зөрчил илэрсэн. Мөн хаяг шошгын зөрчилтэй буюу үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг бичээгүй, хаяг шошго нь хятад хэл дээр бичигдсэн бүтээгдэхүүн худалдаалж байгаа зөрчлүүд нилээдгүй илэрсэн. Мөн Юмт бөмбөгөр, Эрдэнэбулган, Барс-2 захын лангуунуудад БНХАУ, ОХУ-аас импортлогдсон гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан хар чавга, хатаасан үзэм, ястай чангаанз худалдаалсан, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон хиам, зайдсыг үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг тавилгүйгээр хүнсний сүлжээнд нийлүүлсэн байсан.  Сүхбаатар дүүргийн иргэн гэртээ хэвийн боов үйлдвэрлэн өөр аж ахуйн нэгжийн нэр дээр савлан Гандангийн орчимд худалдаалсан зөрчлүүд илэрсэн. Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй худалдаалсан 13 нэр төрлийн 326 ширхэг, 609.0 мянган төгрөгийн тамхийг улсын орлогод оруулахаар, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хадгалах хугацаа дууссан 93 нэр төрлийн 807 ширхэг, 229 кг 2.292.750 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар хураан аваад байна.

-Сар шинийн өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллах уу?

-Сар шинийн баярын өдрүүд буюу энэ дугаар сарын 24-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 02-ны өдрүүдэд улсын байцаагчид хариуцлагатай жижүүр хийнэ. Ингэхдээ  иргэдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авна. Мөн шуурхай албаны 70128012 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай арга хэмжээ авч ажиллана.

-Олон нийтийн эзэмшлийн зам талбайд гэр барьж ууц, өвчүү чанах зүйл эдгээр өдрүүдэд нэлээд ажиглагдаж байна. Ууц, өвчүү чанах зөвшөөрлийг хэрхэн, хаанаас олгодог юм бэ?  

-НИТХ-ын тэргүүлэгчдийн баталсан Нийтийн худалдаа үйлчилгээ нийтлэг журам гэж байдаг. Энэ журамд нийтийн эзэмшлийн зам талбайд зориулалтын  бус байранд  ууц өвчүү чанахыг хориглодог.  Олон нийтийн зам талбайд гэр барьж ууц, өвчүү чанаж байгаа нь өөрөө маш олон эрсдэл дагуулдаг. Хамгийн наад захын жишээ гэхэд солигдох, эрүү ахуйн талаасаа зориулалтын бус газарт чанах хориотой. Зарим тохиолдолд гэр нь нүүгээд явчихдаг зүйл олон байдаг. Ийм эрсдэл байдаг учмраас манай нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зургаан дүүрэгт олон нийтийн зам талбайд, зориулалтын бус газарт ууц, өвчүү чануулахгүй байх талаас нь хамтарч ажиллаач гэсэн албан тоот явуулсан. Нийслэлийн ЗАА-ны Худалдаа үйлчилгээний хэлтэс болон дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсүүд харьяа дүүргийн сургууль, цэцэрлэгийн цайны газруудад ууц, өвчүү чанаж болно гэсэн хувиар гаргадаг. Үүний дагуул хуваарьт орсон газруудад иргэд ууц , өвчүүгээ чануулах хэрэгтэй.  

-Иргэдэд хандаж эрүүл аюулгүй хүнс хэрхэн сонгох талаар зөвлөгөө мэдээлэл өгнө үү?

-Сар шинийн баярын уур амьсгал орсон энэ цаг үед гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс олширдог. Тиймээс иргэд бараа, бүтээгдэхүүнийг сонгон авахдаа хаяг, шошгийг нь сайн харж уншиж авч байхыг зөвлөмөөр байна. Учир нь хаяг шошго гэдэг бол тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгдсэн он сар өдөр, хугацаа дууссан эсэх,  хүний биед гаж нөлөөтэй эсэх,  хаана үйлдвэрлэсэн, хаяг байршил, хадгалах горим, орц найрлага, тэжээлэг чанар гэх зэрэг мэдээллийг багтааж өгсөн байдаг. Мөн хүний биед үзүүлэх гаж нөлөө, хэрэглэхэд хориглосон заалтыг тусгаж өгсөн. Тиймээс иргэд авч буй бараа бүтээгдэхүүнийхээ хаяг шошгыг сайтар харж, уншиж сурах хэрэгтэй. Ингэж чадвал эрүүл, аюулгүй хүнс сонгоно. Мөн эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна.  Түүнчлэн гар дээрээс хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж буй иргэдээс худалдан авалт хийхгүй байхыг  дахин анхааруулмаар байна. Ялангуяа хэвийн боов, мах махан бүтээгдэхүүн, бууз, банш, хиам зэргийг авахгүй байх хэрэгтэй. Хамгийн сүүлд гэхэд ОХУ-аас оруулж ирээд байгаад янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг  хэрэглэж болохгүй. Ямар нөхцөлд тээвэрлэж ирсэн, хаана хадгалаж байсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Ихэвчлэн машины ард тавьчихсан худалдан борлуулж байна. Өөрсдийгөө эрсдэлт оруулахгүй нь тулд ийм хүнсний зүйл битгий сонгооч гэж хэлмээр байна.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hdfhdfh
dfhdf
2017/02/22 218.100.84.14
hdfhdf
dfhd
2017/02/22 218.100.84.14