Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг байрладаг “Well mart” худалдааны төвд гарсан галын дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар галын шалтгаан нь гаднын ямар нэг нөлөөгүй гэнэ. Харин цахилгааны богино холболтоос үүссэн гэж шинжээчид үзжээ. Улмаар хохирлын хэмжээг мөн урьдчилсан байдлаар тогтоожээ. Тухайн төвд лан гуу түрээсэлдэг 35 хүнд 500 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.
“Well mart’’-д гарсан галын дүгнэлт урьдчилсан байдлаар ингэж гарчээ
2017-02-22 10:43:00