8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Мөнх-Оргил: ОХУ-аас 100 тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар ярьж байна

2017-02-22 11:08:38

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил  ОХУ, БНХАУ-д хийсэн айлчлалынхаа талаар мэдээлэл хийж байна. 
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ  "ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар энэ сарын 13-14-ний хооронд айлчиллаа. С.Лавров сайд болон бусад төлөөлөгчидтэй хэлэлцээр хийлээ. С.Лавров сайдтай бараг хоёр цаг гаруй олон асуудлаар ярилцлаа. 100 тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэх асуудлаа ярилаа. ОХУ-ын тал өнгөрсөн хавар их өрийн асуудлыг шийдсэн учраас энэ асуудлыг шийднэ, гагцхүү хоёр тал төслөө тохирох хэрэгтэй, ОУВС-гийн гэрээ хэлэлцээрийг анхааралтай харж байгаа гэсэн хариу өгсөн. 
Бид энэ мөнгөөр Улаанбаатар төмөр зам, эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаа. Мөн ОХУ-ын банкнаас 200 сая ам.долларыг Хөгжлийн банк авахаар ярьж байгаа.
Эгийн голын усан цахилгаан станцын талаар дэлгэрэнгүй ярилаа. Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулахад хоёр тал хамтран ажиллана” гэв. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
G
BIDEND ER NI YAMAR CH ZEEL TUSLAMJ HEREGGUI YUM BGAAMSDH!!! ENE TURIIN MUNGU IDDEG TATVARIIN MUNGUUR TANSAGLAJ ZEEL AVCH HAMAATAN SADNAARAA GUDARDAG NAM HUMUUSIIG BUULGAH L HEREGTEI!!! 3HAN SAYA HUNII
2017/02/22 66.181.187.71
G
BIDEND ER NI YAMAR CH ZEEL TUSLAMJ HEREGGUI YUM BGAAMSDH!!! ENE TURIIN MUNGU IDDEG TATVARIIN MUNGUUR TANSAGLAJ ZEEL AVCH HAMAATAN SADNAARAA GUDARDAG NAM HUMUUSIIG BUULGAH L HEREGTEI!!! 3HAN SAYA HUNII
2017/02/22 66.181.187.71
ЗОЧИН
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТОО ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ, ТЭТГЭВЭРТ ГАРСАН БҮХ ХҮМҮҮСИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ТАЛААР СУДАЛГАА ХИЙХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ ТӨРӨӨ
2017/02/22 202.131.225.5
ZOCHIN
ЗЭЭЛ АВАХ БҮТЭХ САЙХАН ХЭРЭГ, ГАГЦХҮҮ ЗАРЦУУЛАЛТЫГ Л ЗОХИСТОЙ ТӨЛӨВЛӨХ ХЭРЭГТЭЙ БНА, ЭНЭ ИХ НИЙГМИЙН ХАЛАМЖ, ЭНЭ ИХ ХУВЦАС ФОРМ, ЭНЭ ИХ АЛБАНЫ МАЯАКТАЙ МАШИН, ТҮҮНИЙ ШАТАХУУН, ӨРӨӨ ТАСАЛГААНЫ ТАВИЛГА,
2017/02/22 202.131.225.5