8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Мөнх-Оргил: БНХАУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, 1 тэрбум юаний буцалтгүй тусламж үзүүлнэ

2017-02-22 12:24:00

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил  ОХУ, БНХАУ-д хийсэн айлчлалынхаа талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийсэний дараагаар  Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Таныг ОХУ-д хийж байгаа айлчлалын үеэр "Ростех"-ийн удирдлагуудтай уулзсан гэсэн. Энэ үнэн бодитой мэдээлэл үү?
-Энэ худлаа мэдээлэл байсан. Бид айлчлалын үеэр ямар нэг хувийн компанитай уулзаагүй. Хувийн компанийн зүгээс ч бидэнтэй уулзах ямар нэг асуудал яригдаагүй. 
Нэмж хэлэхэд энэ уулзалтаар "Эрдэнэт"-ийн асуудал яригдаагүй. Харин зоог барьж байхад С.Лавров сайд ОХУ-ын талтай холбоотой ямар нэгэн асуудал гарсан эсэхийг тодруулсан. Бид дотоодын асуудал гэдгийг хэлсэн. 
-БНХАУ-тай хийсэн своп хэлцлийн мөнгөн дүнг яг хэд болгож нэмэгдүүлэх вэ?
-Хоёр улсын төв банкны хооронд хэмжээ нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа. Хэмжээ нь тодорхойгүй. 
БНХАУ-ын тал судалж үзээд, нааштайгаар шийдэхээ илэрхийлсэн.
-БНХАУ-ын талаас нийтдээ яг хэдэн ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлэхээр болсон бэ?
-БНХАУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, 1 тэрбум юаний буцалтгүй тусламжийг эхний ээлжинд өгөхөөр тохирсон.

 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
uvgun
baliar uvgun tsaraitai, nugel ni nudeeree
2017/02/24 202.131.7.34
зочин сс
Болиосой энэ их өр зээлээ
2017/02/22 66.181.160.39
No
Ooo za za Mongolo zarchihaj baigaamu?
2017/02/22 203.91.115.41