8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Орхон: ХХБ төрд өргүй, харин авлагатай

2017-02-22 15:50:00

УИХ-аас гарсан ажлын хэсгийн гишүүд “Монголбанкнаас 360 тэрбум, Хөгжлийн банкнаас 130 тэрбум төгрөгийн зээлээр Эрдэнэтийг худалдан авсан” гэж мэдэгдсэн. Харин энэ тухай байнгын хорооны хуралд ХХБ /Худалдаа Хөгжлийн Банк/-ны гүйцэтгэх захирал О.Орхон тайлбарлахдаа, “Өнөөдрийн байдлаар ХХБ нь Хөгжлийн банкинд ямар ч өглөг тооцоо байхгүй. Харин ХХБ-д Монгол Улсын Засгийн газар 1,1 триллион төгрөгийн, Монголбанк 613 сая ам.долларын өглөгтэй” гэсэн баримт дэлгэсэн юм. Гэсэн ч түшээд энэхүү мэдээллийг үл ойшоож, олонхийн саналаар “Эрдэнэт” үйлдвэрийг төрд авах шийдвэр гаргасан. Үр дүнд нь Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд бүрэн уналаа. Засгийн газрын хүндрэлийн гол шалтгаан нь гадны хөрөнгө оруулалт дайжсантай холбоотой. Гэвч парламентын гишүүд нь зохиомол тоо гаргаж, худал мэдээлэлд олонхиороо нэгдэж гаргасан дээрх шийдвэр нь хөрөнгө оруулагчдыг нүүр буруулан холдоход хүргэлээ. Ганц нааш харсан ОУВС-ынхан, Африкийн зарим орнууд, улстөр тогтворгүй Украйн зэрэг улстай Монголыг адилтган үзэж хамгийн хүнд нөхцлийг тулгалаа. Хүнд гэдэг нь татвар нэмэх, цомхотгол хийх, халамж бууруулах мэтээр зөвхөн иргэдэд хатуурхсан хөтөлбөр. Энд түшээд хохирохгүй. Тэд төрийн мэдэлд авсан “Эрдэнэт”-дээ ариун цэврийн цаас, бэлгэвч, усан онгоцны мотороо үргэлжлүүлэн шахаж, олсон мөнгөө оффшордсоор л байна. “Нэг кнопны үнэ хэд хүрч болдгийг энэ дөрвөн жилд үзнэ дээ” хэмээн алга хавсран анаж суугаа, тэр 49 гишүүн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ орхоныг хурдан барьж хориочээ
2017/02/23 103.26.195.213
zochin
Za ene muusain Ebe-giin buunii nohoi setguulchidiig bugdiig ni dugarahgui boltol ni horiod hashraagaad uguh tsag udahgui ireh bh. Yasiig ni tsailgah heregtei
2017/02/23 43.228.130.241
122.201.21.195 d
122.201.21.195 .d uuchilaarai ta ard tumnii mungu luivardsaniig ni harsan yum uu.
2017/02/22 112.72.11.123
Ard tumnii mungu luivardchihaad ene odoo boliosoi
zochin
2017/02/22 122.201.21.195
иргэн
үүнийг дэмий юм ярьхыг ньхорьж болдоггүй юм уу? толгой эргүүлээд муу хар луйварчин
2017/02/22 66.181.186.64
АРД ТҮМЭН ҮҮНИЙГ Л ХҮСЭЖ БАЙНА
ИЙМ Л ХӨГИЙН ЮМ ЯРЬДАГ УЛС ЯАЖ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛЭЭР ЭРДЭНЭТИЙН 49%-ИЙГ АВЧ ЯВАХ ВЭ ДЭЭ ШУДРАГААР ХУУЛИЙН ДАГУУ ХХБ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ, 49-Н ХУВЬД Ч ШУДРАГА ХУВЬЧЛАЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.
2017/02/22 202.9.41.212
Irgen
Ene odoo erguu um uu?
2017/02/22 202.179.24.182