Монголчуудын амьдрал аз жаргалгүйд тооцогддог байна. Учир нь дэлхийн 140 орны аз жаргалын индексийг тооцоолж, эрэмбэлсэн бөгөөд Монгол Улс 14.3 гэсэн үнэлгээгээр 136 дугаарт эрэмлэгджээ. Энэ индекс нь улс үндэстнүүдийн урт, аз жаргалтай, тогтвортой амьдралд хүрэх үйл явц ямар байгааг тодорхойлдог.
Монгол Улсын сайн сайхан байдлын үнэлэмж 4.9 байгаа нь Зүүн Өмнөд Азийн өндөр хөгжилтэй улс орнууд болох Япон болон БНСУ-ынхаас 1.1 нэгжээр доогуур байна. Харин БНХАУ-тай ойролцоо түвшинд байна. Монгол Улсын сайн сайхан байдал нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн бага улс орнуудынхаас дээгүүр боловч Мозамбикоос доогуур. Монголын хүн амын дундаж наслалт 1.9 жилээр нэмэгдэж, 2015 онд 69.9 жил өссөн нь сайхан мэдээ. Гэхдээ л Монгол Улсын хүн амын дундаж наслалт дэлхийн 140 улсаас 95-т жагсаж байна. Мөн дэлхийн дунджаас 2.3 жилээр доогуур үзүүлэлттэй.
Энэ бүхнийг тооцохын учир нь өндөр сайхан наслах, үр хүүхдээ тойруулан жаргал, зүгээр л хаа нэгтээ зүлгэн дээр гэрээ бариад амьдрах өтөл насаа улс эх орондоо ажилласаар, зүтгэсээр хорвоогоос буцах бараг хатуу хэлэхэд харгис шийтгэл ирээдүйд биднийг угтан хүлээж байна.
Эрх баригчид тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа. Урьд нь 2016 оны төсвийн тодотголыг Засгийн газар өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх үед бодит байдал болон тулгараад байгаа хүндрэлийг ард түмэнд мэдээлж байсан. Одоо байгаа тэтгэвэрт гарах насыг 2 жилд 1 насаар буюу жилд 6 сараар нэмэгдүүлж, эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2026 он гэхэд 65 насанд хүргэх, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2036 оноос буюу 20 жилийн дараа 65 настайд тэтгэвэрт гаргахаар ОУВС-тай тохирсон гэхчлэн нэг л том алхам, гарц олоод харчихсан мэт царайлчихав.
Манай улстай ижил төстэй улс орнууд, бусад хөгжиж байгаа улс орнуудын тэтгэврийн насны судалгааг ОУВС, Дэлхийн банк зэрэг бусад донор орнуудын тусламжтайгаар судалгааг хийж ийм шийдвэрт хүрсэн гэнэ лээ. Үүнийг хэн ч алга ташин хүлээж аваагүй нь хэнд ч мэдээж хэрэг. 9, 20 жилийн дараа хаа ч юм гэж бодож болох.
Дундаж нас 69.9 болчихлоо гэхэд чи тэтгэврийг 5 жил авбал ав, 42-45 жил татвар төл гэж шаардаад байна. Насыг чинь нэмнэ гэж байгаа нь чамд улс тэтгэвэр өгөхгүй ээ гэсэн бодлоготоо дасгахаар шийдчихээд байна.
Тэтгэврийн нас нэмнэ гэсэн мэдээллийг сонсоод хэчнээн нь бухимдсанаас нас нь хэдэн жилээр богиноссоныг хэлэх ч аргагүй. За яахав нас нэмлээ гэхэд 50, 60, 65 настай хүний хөдөлмөрийн бүтээмж нь ид шижигнэсэн 20, 25-тай залуусыг хурдыг гүйцэх үү. Ажилд 35 доош насны хүмүүсийг авна гэсэн зар, 50 дөхөөд ирсэн нэгнээ захирлаасаа өгсүүлээд ажилтан нь хүртэл энэ одоо тэтгэвэртээ суугаасай гэсэн тээршаалт энэ нийгмийн наад захын жишээ бус уу.