8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлжээ

2017-02-22 17:33:18

Энэ сарын 21-нд буюу өчигдөр Замын цагдаагийн албанд нийт 359 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас таван хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр тав /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн дөрөв бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 33 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал, СХД-ийн нутаг Москвагийн гудамжны замд T.Estima маркийн автомашины жолооч Э нь T.Pruis-20 маркийн А жолоочтой автомашинтай, T.Pruis-20 маркийн Э жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, явган зорчигч Д-г мөргөж гэмтээсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл