Энэ сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас хүргүүлсэн байна. Тус зарлан дуудах хуудаст мэдэгдсэнээр маргааш буюу хоёрдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт Н.Алтанхуягаас мэдүүлэг авах юм байна.
Н.Алтанхуягийг Эрүүгийн 201501000009 дугаар хэрэгт сэжигтнээр тооцон мэдүүлэг авах аж. Ирээгүй тохиолдолд Монгол Улсын ЭБШХ-ийн 74 дүгээр зүйлийг баримтлан албадан ирүүлэх ба нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах хуультай болохыг мэдэгджээ.