8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар ахин ээлжит бус хуралдаан зарлаж магадгүй

2017-02-22 18:40:00

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2017.02.22/ боллоо. Хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэх ёстой байсан ч Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын оруулж хэлэлцүүлэх ёстой байсан гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай асуудлыг эгүүлэн татжээ. Хоёрдугаар сарын 19 буюу өнгөрсөн ням гаригт Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Олон улсын валютын сангийн төлөөлөгчид хамтарсан мэдээлэл хийсэн. Энэ үед төсвийн тодотголыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлнэ гэж Сангийн сайд хэлсэн билээ. Гэвч өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцсэнгүй. Төсвийн тодотголыг энэ долоо хоногт багтаан хэлэлцэхгүй бол Цагаан сарын дараа гэхээр нэлээд хугацаа алдах аюултай. Тиймээс энэ долоо хоногт Засгийн газар дахин ээлжит бус хуралдаан зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцэх чиглэл барьж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл