8o
Улаанбаатар хот
mobile menu

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой

2017-02-23 08:37:15

Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 23-ны пүрэв гариг, билгийн тооллын өвлийн дунд цагаан хулгана сарын хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Эл өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс засуулвал өлзийтэй сайн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл