8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын даргын бэлгийг уламжиллаа

2017-02-23 08:45:16

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр цагаан сарын баяраа угтан НИТХ болон НЗДТГ-аас хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцсон ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг хүргүүлж байгаа билээ. Уг арга хэмжээний дагуу НИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж, хороодын засаг дарга нарын хамтаар өдгөө 5 дахь үеээ үзэн 100 гаруй ач, зээ, гуч, жичээрээ хүрээлүүлсэн, 99 настай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн сайн малчин, Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны оршин суугч Ш.Ханд, Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, 99 настай, 10 хүүхэд төрүүлж өсгөсөн, Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны оршин суугч Х.Янжинцэрэн  нарынд зочлов.  Тэрбээр өөрийн болон Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гарын бэлгийг  уламжлаад хоёр буурайтай халуун дулаан яриа өрнүүлж, санал сэтгэгдлийг нь сонссон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл