8o
Улаанбаатар хот
mobile menu

“Блью Винд” компани автомашин зуучилж өгөх нэрийдлээр иргэдээс 400-500 сая төгрөг залилжээ

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-02-23 09:00:00

Т.Идэр гэгч нь ах, эгч дүү нарын хамт “Блью Винд” гэх компани байгуулж Япон улсаас хямд үнээр  иргэдэд автомашин худалдан авахад нь зуучилж өгнө гэх нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө залилж авчээ. Тодруулбал тус компани 70 гаруй хүнээс 400-500 гаруй сая төгрөгийн урьдчилгаа авсан байна. Гэтэл өнөөдрийн байдлаар эдгээр иргэдээс нэг нь автомашинаа аваагүй бөгөөд мөнгийг нь залилсан аж. “Блью Винд” тус компани нь 2016 оны есдүгээр сараас хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өнгөрсөн 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 76  хүнд приус маркийн автомашиныг оноос нь хамаарч дөрвөн саяаас 10 сая төгрөгийн хооронд зуучилж өгнө нэг иргэнээс урьдчилгаа  авсан байна. Ингэхдээ нэг иргэнээс хамгийн багадаа дөрвөн сая 250 мянган төгрөг авсан байна. Зарим иргээд таван хүртэлх сая төгрөгийн урьдчилгаа авчээ. Үүнээс хойш гурван сарын хугацаанд нэг ч автомашин тээвэрлэж авчралгүй, хохирогчдод удахгүй ирнэ гэж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн байна. Тус компани нь өөрсдийн мэдээллээ интернет дэх зарын сайтуудад байршуулж, сонирхож ирсэн үйлчлүүлэгч нарт “20 хоногоос нэг сарын хугацаанд автомашиныг оруулж ирнэ” хамгийн найдвартай гэж амлалт өгч газар дээр нь гэрээ байгуулж түүнийгээ нотариатоор баталгаажуулж иргэдийг хуурч иржээ.

Өнгөрсөн 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 76  хүнд приус маркийн автомашиныг оноос нь хамаарч  урьдчилгаа дөрвөөс таван сая төгрөгийн хооронд зуучилж өгч байсан. Ингэхдээ нэг иргэнээс хамгийн багадаа дөрвөн сая 250 мянган төгрөг авсан байна. Зарим иргээд таван хүртэлх сая төгрөгийн урьдчилгаа авчээ.

Хохирогчдийн хэлж байгаагаар тус компани 5-7 ажилтантай аж. Зарын дагуу ирсэн иргэдтэй гэрээ байгуулах ажлыг тус компаний менежер Ш.Бямбацэрэн гэгч гүйцэтгэдэг аж. Харин М.Алтанцэцэг гэгч натиоратоор баталгаажуулж байсан нь хохирогчдод итгэл төрүүлж байсан гэнэ. Залилангийн энэхүү хэрэг даамжирч явсаар өнөөдрийн байдлаар  хавтаст хэрэг үүсэж, мөрдөн байцаалтад шилжээд байгаа аж. Түүгээрч зогсохгүй тус компани захирал гэгч Т.Идэр нь 1992 онд төрсөн бөгөөд одоогийн байдлаар цагдан хоригдож байгаа аж. Өмнө нь мөн залилангийн хэргээр ял эдэлж байгаад тэнсэн авч байжээ. Тэрбээр тэнсэн харгалзах ялтай байхдаа эдгээр иргэдийг луйвардсан бөгөөд зарим хохирогчдын хэлж буйгаар өөр нэг иргэнээс 40 сая төгрөг залилж байгаад баригдсан байна. Улмаар одоогийн байдлаар хоригдож байгаа юм байна.

А.Гэрэлт-Од: Гэрээ байгуулж нотариатоор баталгаажуулж байсан нь итгэл төрүүлсэн 

Ингээд тус залилангийн хохирогч А.Гэрэлт-Одтой цөөн хором ярилцсан юм.  

-Яагаад энэ хэргийг хохирогч болоод байна вэ?

-Зарын unegui.mn, unaa.mn сайтаас тус компаний зарыг хараад найман сая төгрөгийн приус 20 маркийн автомашин захиалсан. Урьдчилгаа мөнгөө ах дүү, хамаатнуудаасаа цуглуулж дөрвөн сая 500 мянган төгрөг цуглуулж урьдчилгаагаа бэлнээр нь өгсөн. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр тус компани менежер гэх Ш.Бямбацэрэнтэй гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдөр автомашинаа авч чадалгүй залилангийн хэргийг хохирогч болоод байна.

-Гэрээнд автомашинаа хэзээ авахаар тохирсон байсан вэ?

-Тухайн үед надтай тус компаний нягтлан Ч.Уянга гэх эмэгтэй уулзаж 11 дүгээр сарын 28-ны өдөр гэхэд таны автомашин гааль дээр буусан байх болно гэж хэлээд салсан.  Дунд нь би хоёр удаа утсаар ярихад таны захиалсан автомашин ачигдсан наашаа явж байгаа гэж хэлээд 11 дүгээр сарын 20-ноос хойш утас нь холбогдох боломжгүй болчихсон. Ингээд би 13 дугаар хорооллын дунд зам дагуу байдаг оффис дээр нь очиход хаалга нь хаалттай хажуу оффисийн залуу гарч ирээд наад компани чинь хаагдсан, луйврын хэргээр цагдаад шалгагдаж байгаа гэсэн. Тэгээд намайг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очихийг зөвлөсөн. Намайг очиход 50 гаруй хүн над шиг хохирсон гомдлоо бичээд үлдээ гэж тус цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Анхбаяр гэх хүн хэлээд өнгөрсөн. Одоо хүртэл тэр хүнээс ямар ч сураг байхгүй, шалгаж байна гэхээс өөр ямар ч хариулт өгөхгүй байна.

-Нийт хэчнээн хүн хохироод байна вэ. Орон нутгаас нэлээд хүн байгаа гэж сонссон?

-Миний мэдэж байгаагаар өнөөдрийн байдлаар 76 хүн энэ хэргийн хохирогч болоод байна. Орон нутгаас нэлээд олон хүн байгаа. Зарим нь ирээд гомдол мэдүүлсэн.

-Энэ хэргийн хохирогчид нэгдэж цахим групп нээсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-“Луйварчдын эсрэг” гэдэг нэртэй фэйсбүүк групп нээсэн. Тэнд бид мэдээллээ хуваалцаж цаашид яах талаар ярилцаж байна. 

-Баянзүрх дүүргийн прокурорын газарт энэ асуудлаар өргөдөл гарсан гэсэн. Хариу ирсэн үү? 

-Баянзүрх дүүргийн прокурорын газарт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-ны өдөр энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж өгнө үү гэсэн өргөдөл гаргаж өгсөн.  Гэтэл өнөөдрийн байдлаар ямар ч тодорхой хариу байхгүй байна. Тухайн үед бичиг хэргийн ажилтанд өргөдлөө өгсөн ч цааш нь дамжуулаагүй юм уу өргөдөл ирээгүй гэхээс өөр юу ч хэлээгүй.

-Нотариатортой нь үгсэн тохиролцсон, хуйвалдсан гэж хохирогчид үзэж байгаа юм билээ. Ямар учраас ингэж үзэж байгаа юм бэ?

-Надтай гэрээ байгууллахад “Блью Винд” компаний менежер Ш.Бямбацэрэн нотариатороор баталгаажуулсан. Гэтэл зарим хүний гэрээ дээр захирал Т.Идэр гэж байсан хэрнээ гарын үсэг нь менежер Ш.Бямбацэрэнгийнх байсан. Ийм байхад тухайн нотариаторын газар шалгаж үзэлгүй баталгаажуулж өгсөн нь тохиролцож хуйвалдсан байх үндэслэлтэйг харуулж байгаа хэрэг юм. 

-Цаашид яах бодолтой байна вэ. Зарим хохирогчид мөнгөө буцааж авах юмсан гэж байна?

-Одоо захиалсан автомашинаа авна гэдэг нь худлаа болсон. Тиймээс бид мөнгөө буцааж авмаар байна. Үүнээс өөр сонголт байхгүй. Бид чадах чинээгээр холбогдох байгууллагад очсон ч ямар ч үр дүнд хүрэхгүй байна. 

Улмаар “Блью Винд” компаний захирал Т.Идэр гэгч нь 11 дүгээр сарын 28-нд цагдаад шалгагдаж эхэлснээсээ хойш хоёр удаа хохирогчидтой уулзалт хийсэн байна. Ингэхдээ эхний уулзалт дээр хохирогчдын урьдчилгаа болох 300 сая төгрөгөөр таньдаг хүнээсээ автомашин авахаар болсон гэж хэлж өөрийн биеэр бичгээр гэрээ, амлалт бичиж өгсөн байна.  Гэтэл 14 хоногийн дараа танилаасаа авах автомашин бүтээхийн тулд хохирогчдыг дахин нэмж төлбөр төлөх хэрэгтэй байна гэсэн байна. Гэтэл сарын дараа буюу 12 дугаар сарын сүүлчээр Т.Идэр гэх ч нь худалдаж авах автомашингүй, хохирогчдын урьдчилгаа мөнгөгүй хоосорсон гэдгээ мэдэгдсэн байна. Хохирсон иргэд цагдаагийн байгууллага хохирогчдоос мэдүүлэг аваагүй юм байна. Үүгээр зогсохгүй Т.Идэр нь иргэдэд автомашин зуучилж өгнө гэж  дахин луйврын хийгээд явж байгаад гайхаж байгаагаа хохирогчдын төлөөлөл хэлж байв. Мөн хохирогчид уг хэргийг санаатайгаар удаашруулж Т.Идэр гэгч нь хэргээс мултрах гэж оролдож байгаа гэж үзэж байгаа юм.  Учир нь “Блью Винд” компанийн менежер Ш.Бямбасүрэн  өмнө нь цагдаагийн  байгууллагад ажиллаж байсан нэгэн. Санаатайгаар хэргийг удаашруулж байж болзошгүй юм байна.

Ийнхүү залилан хийж яваа “Блью Винд” гэх компани ажилтнуудын утас холбогдохгүй байгаа бөгөөд хаана явааг нь хохирогчид мэдэхгүй байгаа аж.

Машин захиалсан иргэдийн нэрс

“Блью Винд” компаний захирал Т.Идэр. Байцаалт өгч байхдаа иргэдийн хохирол барагдуулна гэж өөрийн биеэр амлалт бичиж, гарын үсэг зурж байгаа үе. 

Машин захиалсан А.Гэрэл-Одын урьдчилгаа мөнгө тушаасан баримт. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уншигч
Jaahan hvvhded hulhiduulaad. 1 muu batsaan bn shd
2017/02/23 103.229.120.7
zochin
EEE chaavas daa,iim biachan jaald hulihduulj l baidag
2017/02/23 202.9.41.201
зочин
xvvxэд юм бишүү
2017/02/23 202.179.31.21