8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-02-23 09:05:13

09:00 цагаас: Хууль зүйн үндэсний хүрээлэнд "Хохирогчдод ээлтэй үйлчилгээ" сэдэвт хэлэлцүүлгийн болно.

09:00 цагаас: Мэдээллийн технологийн үндэсний паркд "Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрхзүйн орчинг бий болгох нь" сэдэвт уулзалт семинарт болно.

10:00 цагаас:  Замын цагдаагийн албаны хурлын зааланд ЗЦА, ОБЕГ, ЯТТТ-өөс сар шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй амгалан тайван байдлыг хангах урьдчилсан сэргийлэх чиглэлээр ажиллах талаар та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

10:00 цагаас: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэгтэй.

11:00 цагаас: Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ" 2016 оны шагнал гардуулах ёслол болно.

11:30 цагаас: Сүхбаатарын талбайд  МАХН-аас боловсруулсан Үндсэн хуулийн төслийг Ард түмэндээ гардуулах ёслол болно.

12:00 цагаас: “Зууны мэдээ” мэдээллийн төвд “Номтой нөхөрлөе” клубээс Эрээний бэлэгнээс эрдмийн бэлэг нэртэй уриалга гаргаж номын хямдралтай үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

14:00 цагаас: Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд  ЕТГ-аас Монголын хүүхдийн соёлын сан буюу Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зоиолч Ж.Дашдондог, "Аргун" ХХК-тай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан "Чингисийн билиг" сургаалд үндэслэн үлгэр зохиох уралдааны шилдэг үлгэрүүдээр бүтсэн "Чингисийн билиг" сургаалт үлгэр номын нээлтийн ёслол болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл