Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуягт энэ сарын 21-ний өдөр зарлан дуудах хуудас хүргүүлжээ.Зарлан дуудах хуудаст бичигдсэнээр өнөөдөр өглөө 10:00 цагт Н.Алтанхуягаас мэдүүлэг авах юм байна.
Тодруулбал, Н.Алтанхуягийг Эрүүгийн 201501000009 дугаар хэрэгт сэжигтнээр тооцон мэдүүлэг авах аж. Хэрвээ ирээгүй тохиолдолд Монгол Улсын ЭБШХ-ийн 74 дүгээр зүйлийг баримтлан албадан ирүүлэх ба нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах хуультай болохыг мөн мэдэгджээ.