8o
Улаанбаатар хот
mobile menu

Малыг бэлчээрт мал нядалж хулгайлдаг этгээдүүдийг илрүүлжээ

2017-03-08 16:51:00

Бод малыг бэлчээрт нь нядалж хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумдын нутагт өнгөрөгч нэгдүгээр сарын 15-27-ны өдрүүдэд бод малыг бэлчээрт нь нядалж хулгайлах хэрэг удаа дараа үйлдэгдсэн байна.

Тус хэрэгт Хэнтий аймгийн Цагдаагийн газраас шуурхай арга хэмжээ авч ажлын хэсэг томилон ажиллуулснаар сэжигтнүүдийг олж тогтоон, хэргийг илрүүлжээ.

Ажлын хэсгийнхэн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж таван удаагийн үйлдлээр 19 тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан Увс аймгийн харьяат Д, Г, Б, Сэлэнгэ аймгийн харьяат Т нарыг баривчлан шалгаж байгааг өнөөдөр албан эх сурвалж мэдээллээ.

Дээрх хэргийн мөрөөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч З.Мөнхнаран ажлын хэсгийг ахалж, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргал, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хүрэлтулга, эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Ванчиндорж нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment