8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд 7 минут 57 секунд тутамд нэг хүүхэд төрж байна

2017-02-23 10:10:00

Хүн амын цагийн суурь тооцооллыг Монгол Улсын хүн амын өсөлтийг сүүлийн  гурван жил буюу 2012-2014 оны хугацаанд байгаа суурин хүн амын тоо, төрөлт, нас баралтын тоог суурь мэдээлэл болгон авч, тооцоог хийжээ. Тооцооноос үзэхэд 7 минут 57 секунд тутамд нэг хүүхэд төрж, 30 минут 36 секунд тутамд нэг хүн нас барж, манай улсын хүн ам 8 минут 36 секунд тутамд нэг хүнээр нэмэгдэж байна. Монгол Улсын хүн амын өсөлтийг харуулах хүн амын цагийн тооцоог цаашид жил бүрийн эхний улиралд өмнөх жилийн хүн амын жинхэнэ гүйцэтгэлийн тоо мэдээлэлд суурилж, байнга шинэчилж байх юм.

“Хүн амын цаг”-ийн танилцуулга Дэлхий хэмжээнд 1990-ээд оны дунд үеэс хүн амын өсөлтийн байдлыг бодитой тооцоолон мэдээлдэг болох шаардлагатай гэдгийг эрдэмтэн судлаачид хүчтэй дэвшүүлж эхэлсэн. Тиймээс чиглэлд технологийн дэвшлийг хэрхэн яаж ашиглах талаар янз бүрийн чиглэлээр эрэл хайгуул хийж эхэлсэн түүхтэй. АНУ-ын тооллогын товчооны тооцоолох төв нь 2000 онд хүн амын цагийг электрон хэлбэрээр анх боловсруулж, дэлхийн хүн ам, АНУ-ын хүн амын өсөлтийг зэрэгцүүлэн харуулах хүн амын цагийг бүтээж, цахим хуудсанд байрлуулсан. “Хүн амын цаг” гэдэг бол тухайн тодорхой агшинд дэлхийн болон тухайн улс орны хүн ам хэр зэрэг хурдтай өсөж байгааг тооцоолж харуулах зорилготойгоор зохион бүтээгдсэн комьпютерийн програм хангамж юм. Үүнийг улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулахад ашиглаж байна. Эдүгээ АНУ, Австрали, Шинэ Зеланд, Канад, Недарланд, Финлянд, Норвеги зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас гадна БНХАУ, Энэтхэг, Словени зэрэг хөгжиж буй орнууд “Хүн амын цаг” -ийг боловсруулж цахим болон электрон самбар дээр байрлуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл