Өчигдөр буюу энэ сарын 22-ны 13:30 цагт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төвөөс хойд зүгт 33 км-т 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Дундговь аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Б-с тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэв.