8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй ИРГЭДИЙН анхааралд

2017-02-23 11:36:11

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох  шалгалтыг авахаар болжээ.

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

Бүртгэл явагдах хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд (3 дугаар сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр бүртгэхгүй)

 Бүртгэх цаг: 08:30-12:30, 13:30-17:30 (ажлын цагаар)

Бүртгэх газар: Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.

“Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичигт заасны дагуу бүртгүүлэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:

  • Бүртгүүлэгч нь 18-39 настай байх
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

 

2017 онд БНСУ-ын АҮХНХЭГ нь СХТТШ-нд бүртгэх хүний тоо 8,000, сонгон шалгаруулж авах хүний тоог 1,500 гэж тогтоосон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл