8o
Улаанбаатар хот
mobile menu

“Оюутан цэрэг”-ийн бүртгэл ирэх сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ

2017-02-23 11:49:59

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийн талаар өнөөдөр Батлан хамгаалах яам,  Нийслэлийн Цэргийн штаб, Монголын оюутны холбооны төлөөлөл мэдээлэл хийлээ.“Оюутан цэрэг” сургалт хэрэгжсэн гурван жилийн хугацаанд нийт 2400 орчим оюутан хамрагдсан байна. 

Харин энэ онд “Оюутан цэрэг” сургалтад 1000 оюутныг хамруулахаар болсон байна. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курсын 18 нас хүрсэн оюутан тус сургалтад хамрагдах боломжтой. Бүртгэл явагдаж байгаа бөгөөд 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.

Дашрамд, "оюутан цэрэг” сургалтад эхний жил буюу 2014 онд Улаанбаатар хот, 2015, 2016 онд нийслэл болон хөдөө орон нутгийн оуютнууд хамрагдаж байсан.

Энэ жил нэмээд Дархан-Уул, Орхон аймгийн оюутнууд хамрагдах боломжтой. Сургалт 2 үе шаттай явагддаг. Нэгдүгээрт, цэргийн ерөнхий бэлтгэл онолын буюу танхимын сургалтаар явагдана. Хоёрдугаарт, цэргийн мэргэжлийн бэлтгэл явагдаха юм байна.

Бүрдүүлэх материал:

  • Сургалтын голч дүн (2.8-аас дээш)
  • Иргэний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх
  • Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх)
  • Сургуулийн тодорхойлолт (сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт)
  • Сургалтын дүнгийн хүснэгт
  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Бүртгэл хийгдэж буй газрууд:

  • Баянгол дүүрэг Хүүхэд хөгжлийн төв
  • Баянзүрх дүүрэг            ЗДТГ-ын хурлын танхим
  • Сонгинохайрхан дүүрэг ЗДТГ-ын байранд
  • Сүхбаатар дүүрэг ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний байранд
  • Хан-Уул дүүрэг Соёлын ордонд
  • Чингэлтэй дүүрэг ЗДТГ-ын байранд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл