8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын цагдаагийн албан хаагчид хоногт 30-40 зөрчил илрүүлдэг

2017-02-23 14:19:07

Замын цагдаагийн албан хаагчид хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30-40 зөрчлийг илрүүлдэг.

Этилийн спирт нь мансууруулах бодисын нэг адил тархины бор давхарга, төв мэдрэлийн системд нөлөөлж, бие организмын үйл ажиллагааг сулруулдаг.

Жишээ нь, 5 мл согтууруулах ундааны зүйл нь баримжаалах чадварыг 25-35 хувиар бууруулдаг ба их хэмжээний согтууруулах ундааны зүйл нь харах, сонсох, өнгө ялгах чадварыг бууруулдаг аж.

ЗХАБТХ-ийн 27 дугаар зүйлд “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 480 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж заажээ.

Жолооч нар согтууруулах ундааны зүйл гэдэгт зөвхөн архи, пиво, дарс зэргийг ойлгодог. Гэтэл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, хоёр хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи, айраг хүртэл энэ зүйлд хамаардаг. Сонирхуулахад айрганд агуулагдах спиртийн агууламж 0.5-2.5 хувь байдаг 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment