Цахим мэдээллийн хэрэгсэлд “Санхүүгийн тусламж” буюу бага хүүтэй зээл, төсөл, автомашин, барьцаалан маш бага хүүтэй зээл олгоно, мөнгөн туслалцаа үзүүлнэ гэсэн утгатай ч монгол хэлний зөв бичгийн дүрэм, утга найрууллагын алдаатай байдлаар бичигдсэн дээрх нийтлэл тархсан байна.
Энэ нь таныг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болгож болзошгүй бөгөөд гадаад орнуудаас орчуулгын программ /google translate гэх мэт/ ашиглан бичигдсэн нийтлэл байна.
Иймд иргэд, байгууллагууд энэ төрлийн мэдээлэлд хууртагдахгүй байхыг ЦЕГ-аас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.