Алтан унжлагат гал тахиа жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр салбар салбартаа өндөр дээд амжилт гаргасан, бүтээл туурвисан, урлаг, спортод онцгой авьяас гаргасан шилдэг, тэргүүний хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулах гэж байна. Шагнал хүртэгсдийн дунд Төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн багтжээ.Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг, алдарт найрагчийг Монголын төр засаг, ард түмнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээн өргөмжилж, энэхүү хүндэтгэлт цолыг хүртээх болжээ.
Бавуугийн Лхагвасүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
2017-02-24 09:00:19