8o
Улаанбаатар хот
mobile menu

Галаас хоёр хүүхдийн амь аварчээ

2017-02-24 09:06:47

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Д.Ганбат энэ сарын 22-нд тус суманд амьдардаг иргэн Д.Ууганбаярын өвлийн байшин шатаж байгаатай таарч гэрт орж 2-3 настай хоёр хүүхдийг амийг гал түймрийн аюулаас аварсан байна.

Тодруубал, Д.Ганбат эхнэр И.Уранчимэгийн хамт гудамжаар явж байгаад байшингаас утаа гарч байгааг хараад хажуу айлынхан хашаагаар дамжин орж, цонхыг нь хагалж хоёр хүүхдийнхэн амийг аварчээ.  Иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан иргэн Д.Ганбат, И.Уранчимэг нарт Онцгой байдлын газрын дарга Онцгой байдлын дэд хурандаа Д.Бэхбаяр гарын бэлэг гардуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл