Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр АТГ-т байцаагдаж, зургаан цагийн турш мэдүүлэг өгсөн билээ. Түүнийг 2012 онд БСШУЯ-наас зарласан Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднах талбайг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан тендер болон дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт"Алтан тэнгэр”, "Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарсан гэх. Уг хууль бус тендерийн ард Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байсан гэж сэжиглэн шалгах үндэслэл АТГ-д байгаа аж.
Учир нь, "Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, "Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүүгийнх нь компани болохыг АТГ мөрдөн шалгах явцдаа тогтоожээ.