8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэнзэн гуайд тэтгэврийн насыг нэмнэ гэдэг дэндүү харгис, хатуу хандсан шийдвэр санагдана

2017-02-24 09:56:00

Дэнзэн ойрдоо их бухимдангуй, нэг л дүнсгэр царайлна. Энэ муу тамхийг больё гэхээр улам баагиулах нь ихэслээ хэмээн бас бухимдана. Тэрбээр 50 настай төрийн албан хаагч. Уг нь ирээдүйгээ их сайхнаар төсөөлж хэдэн л жил мэргэшсэн ажилдаа зүтгэчихвэл гавьяаныхаа амралтад сууна, хураасан хэдэн төгрөгөөрөө хөгшнөө дагуулаад гадаад дотоодын ганц нэг газраар аялж, ингэсний хойно нутагтаа очиж ёстой л амар жимэр амьдарна гэж өөдрөгөөр бодож утга учиртай амьдарч байв.

Гэтэл тэтгэврийн насыг жилд 1 насаар буюу жилд 6 сараар нэмэгдүүлж, эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2026 он гэхэд 65 насанд хүргэх, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2036 оноос буюу 20 жилийн дараа 65 настайд тэтгэвэрт гаргана гэсэн төр засгийнхаа гаргах шийдвэрийг сонсоод ийн бухимдах болжээ.

Угтаа Дэнзэн 10 жил эрч хүчтэй, залуусаас дутахгүйгээр ажлаа хийнэ гэсэн итгэл дүүрэн, ойрноос эрүүл мэнддээ ихэд анхаарч, дасгал хөдөлгөөн хийж, хөгшнөө дагуулан ууланд алхаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэгтэл 10 жил ажиллаад тэтгэвэртээ суух байтал дахиад 5 жил нэмэгдэх болчихож. Тэр тав жил түүнд үнэндээ ял юм шиг сонсогдоно. Тэтгэврийн насыг 60-65 болгож өсгөнө гэдэг дэндүү харгис, хатуу хандсан шийдвэр. Тэтгэвэр авахгүйгээр өөд болчихвол нийгмийн даатгал төлөх ямар шаардлага байна гэхчлэн муухай бодол ч зурсхийнэ. Насаараа төлчихөөд үр дүнг нь хүртэхгүй нь гэж төрдөө голдоо ортлоо гомдоно. За яахав гүрийхээс гэхээр бас л бухимдал нь төрнө. Учир нь цалин нэмэхгүй, тэгсэн хэрнээ ниймгийн даатгалын шимтгэлийг нэмж авна. Ажлын залуус энэ өвгөн хурдан тэтгэвэртээ гараасай гэсэн харцыг байнга илгээнэ. Эхнэртэйгээ нийлж банкинд хураасан хэдэн төгрөгний хүүгийн орлогод татвар ногдуулна. Шатахууны онцгой албан татвар нэмчихээр түүнийг дагаад хүнс өргөн хэрэглээний бараа нэмэгдэнэ гэхчлэн бодохлоор толгой өвдөж, зүрхээр нь хадгалуулна. Уг нь цэмбийсэн, хөдөлгүүрийн багтаамж сайтай  шинэ автомашин унах төлөвлөгөөтэй ч байлаа. Үнэ нь талийгаад хүчрэхгүй биз дээ гэсэн түмэн янзын унтуутай бодол төрж дүнсийнэ.

Бор дарсыг дөч хүрч дөнгөж амс, тавьж хүрч тавьж амс, жар хүрч жаргаж амс гэдэг. Архи, тамхинд ногдох гаалийн албан татварыг 30 хувь нэмэгдүүлэхээр жаргаж уух минь өнгөрлөө хэмээн бодолхийлж хэдэн өдрөөр өөрийгөө зовоолоо.

Эрүүл мэндээ бодоод тамхинаас гаргахаар шийдсэн ч ойрд бухимдаад тамхи татах  дур хүсэл нь улам  ч ихэсэв. Ийн элдвийг бодон хямарч энэ амьдрал аз жаргалгүй юм шиг санагдсан ч Дэнзэн ажилдаа явахаар гарлаа...                П.Од 

                                                                                                                                                            

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын хэдэн хөгшин юмнууд өөрсдөө үхэх хүртлээ ширээнээсээ зүүгдэх гээд энэ сэдэвийн хатгаас болж байгааг олон хүн мэднэдээ. үхэхдээ ч гайтай үхдэг хүм энд цугларсан түүх
2017/02/25 202.9.41.39
дорлиг
Надтай тэтгэвэрт гарах ёстой хүмүүсээс 7-8 хүн 60нас хүрч чадалгүй шимтгэл төлсөөр бгаад бурханы оронд очижээ.тэтгэвэр тогтоох нас нь 60 биш 55 байх нь зүйтэй юм даа.тэтгэвэр авч бгаа хүмүүс энэ
2017/02/24 66.181.189.127
Монгол хэлний багш
ядаж бичсэн хэдэн үгээ алдаагүй бичээч
2017/02/24 122.201.26.171
МАН сонгуульд амалсан амлалтаа л бариарай
МАН сонгуулийнхаа хөтөлбөрийг эргээд хараарай энэ хийгээд байгаа юм чинь хөтөлбөрт чинь байна уу? Монголын ард түмэн амьдрал аж ахуйг нь дээшлүүл гэж итгэж гаргасан болхоос биш бүр дордуул гээгүй шүү.
2017/02/24 202.9.41.212