8o
Улаанбаатар хот
mobile menu

Салют зарах хориотой

2015-12-25 12:36:00

Иргэд, аж ахуй нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж байна. Энэ үед нийслэлийн онцгой байдал, цагдаа, мэргэжлийн газрын алба хаагчид хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, мөн хүлээн авалт, баярын арга хэмжээг тэмдэглэж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шалгалт зохион байгуулжээ. Шалгалтаар нийт 68 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 235 зөрчил илрүүлж, 54 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар албан мэдэгдэл өгчээ. Мөн хуулийн дагуу дөрвөн удаа 1.5 сая төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ тооцож ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment