8o
Улаанбаатар хот
mobile menu

Таван хүүхэд тутмын гурав нь мансууруулах бодис хэрэглэдэг нэгнийг таньдаг

2017-02-24 10:54:49

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газараас санаачлан Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн монгол олон улсын байгууллагын “Толгойт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага энэ сарын 23-нд “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа сэдэвт” сургалт зохион байгуулжээ. Уг сургалтад Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9, 62, 65 дугаарсургуулийн 90 гаруй сурагч оролцов.

Монголын сэтгэл судлалын хөгжлийн төвөөс 2016 онд нийслэлийн ЕБС-ийн зургаан сургуулийн ахлах ангийн 194 сурагчийг оролцуулан хорт зуршлын талаар  судалгаа хийжээ. Судалгааны дүгнэлтээс  үзэхэд таван хүүхэд тутмын гурав нь мансууруулах бодис хэрэглэдэг хүн танина гэж хариулсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Таны ирээдүй таны гарт байна. Өнөөдрийн хийсэн сонголт бол таны ирээдүйг тодорхойлж байдаг. Тиймээс өсвөр насандаа аль болох хорт зуршлаас сэргийлэх, өөрийгөө болон найзыгаа буруу зүйлд уруу татагдахаас хамгаалж чаддаг эр зоригтой байх хэрэгтэй. Ирээдүйд хэн болох вэ гэдгийг одооноос маш сайн тунгаан бодож өөртөө бага чгэсэн өөрчлөлт, шинэчлэлт хийж зорьсон зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй байж ирээдүйд нөлөөлөх буруу сонголтоос татгалзаж чаддаг чадвартай байгаарай” гэж захилаа.

Цаашид өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгаа тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ахлах ангийнхан болон оюутан залууст зориулан зохион байгуулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Arai ugui bailgui.Dandaa l bichih uymaa olj yadsan hogiin medeelwl tavih uym.Bur oligtoi uym bichihee blaa shuu
2017/02/24 69.143.137.228