8o
Улаанбаатар хот
mobile menu

Зэсийн ханш 7000 ам долларт хүрнэ

2017-02-24 10:56:26

Дэлхийн зэсийн хамгийн том уурхай Чилийн “Escondida”-д ажил хаялт үргэлжилж байна. Үүнээс үүдэн олон улсын зах зээлд зэсийн ханш өслөө. Шаргал металлын ханш лхагва гарагийн байдлаар Лондоны металлын биржид 6060 ам.доллартай тэнцсэн. Сүүлийн арваад хоног ханш 6000 ам.долларт хэлбэлзэж байгаа юм. Шинжээчид өсөлтийг богино хугацаанд үргэлжилнэ гэж таамагласан.

Гэвч дэлхийн зэсийн эрэлтийн таван хувийг бүрдүүлдэг “Escondida” уурхайн байдал сайжрахгүй өдий хүрч буйгаас таамгаа өөрчлөхөд хүрээд байна. Тиймээс ханш тогтвортой өснө гэсэн таамаг давамгайлж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд “Citi” групп 2020 он хүртэлх зэсийн зах зээлийн таамгаа танилцуулав. Тус группийн судалгаанд дурдсанаар нийлүүлэлт харьцангуй хурдан татарч байгаа бөгөөд ханш энэ оны эцэс гэхэд 7000 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment