Баянзүрх дүүргийн Дарь эхийн эцсийн ганц худагийн аман дор байрлах уулын бэлд 8 сартай хүүхдийг газарт булсан хэрэг гарчээ. Тус хэргийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалт хийхэд биеэ үнэлдэг байсан нэгэн бүсгүй 2016 оны хавар найзтайгаа ганц худагийн аманд байрлах хоосон хашааны дэргэд8 сартай хүүхдээ гялгар уутаар хэд давхарлан боож, чихэр боорцог гэх мэт зүйлсийн хамт цаасан хайрцганд хийн газарт булсан байжээ.
Уг хэргийг үйлдсэн бүсгүйн найз нь санамсаргүйгээр хэргийн талаар дурдаж явсан нь цагдаагийн байгууллагын чихэнд хүрж улмаар шалгагдаж эхэлжээ. 8сартай хүүхэд амиа алдсан байсан уу, эсвэл амийг нь хөнөөн газарт булсан уу гэдэг одоогоор тогтоогдоогүй байгааг цагдаагийн албанаас мэдээллэв.
Тус хэргийн гэрчийн мэдээлж буйгаар "Хоёр хоногийн өмнө хэргийн газарт цагдаа болон ОБГ-ын ажилчид жотуу байна уу" хэмээн асууж орж ирсэн. Тэрнээс биш хүүхэд эндэж, амиа алдсан гэсэн баттай мэдээлэл гараагүй байна" хэмээн мэдээлжээ.