8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол банкны үйл ажиллагааг шалгаж эхэллээ

2017-02-24 11:42:53

УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос Монгол банкны үйл ажиллагаанд шалгалт хийхээр ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийжээ. Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийнэ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүнд Т.Аюурсайхан, гишүүдээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ , Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, С.Чинзориг гэсэн бүрэлдэхүүнтэй. Мэргэжлийн багийг байгуулж, тогтоол, удирдамжаа батлуулсан байна. Үндэсний мөнгө тэмдэгтийг хэр зэрэг тогтвортой байлгаж ажилласан бэ, үнэ тогтворжуулах бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байдал зэргийг шалгах ажээ. Эдийн засгийн хямрал, хүндрэл зэрэг төв банктай холбоотой. Төгрөгийн худалдан авах чадвар, валютын ханшийг өсгөсөн явдал. 2007 онд валютын ханш 1450 байсан одоо 2400-д хүрлээ. Төгрөгийн худалдан авах чадвар унана гэдэг ядуурлыг даамжруулж байна гэсэн үг. Эдийн засгаа 70 хувиар шууд унагаж байна. Яагаад энэ байдалд хүрэв гэдгийг судалж үзнэ гэж Ц.Даваасүрэн гишүүн тодотгож байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment