БНСУ-ын Чежү арлын цагдаа нар 30 настай, Монгол улсын иргэн Б-г баривчилсан байна. Тэдний мэдээлж байгаагаар “БНСУ-ын иргэн 20 настай Ким гэх эмэгтэй Чежү арлын цэцэрлэгт хүрээлэнд амарч яваад, цүнхээ хулгайд алдсан. Хохирогч цүнхээ газар тавьсан байсныг ачааны машин жолоодож явсан Монгол улсын иргэн сэжигтэн Б түүний цүнхийг машиндаа ачиж явсан нь тогтоогдсон. Тиймээс Монгол улсын иргэн Б-г хулгайн хэргээр шалгаж байгаа” гэв. Хохирогчийн цүнхэнд гутал хувцас, хувийн эд зүйл болон хоёр сая гаруй вон байжээ
Чежү арлын цагдаа нар манай улсын иргэнийг баривчилжээ
2017-02-24 11:49:04