8o
Улаанбаатар хот
mobile menu

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

2017-02-26 10:00:00

Хүйтний эрч суларч  гол, мөрөн, нуурын мөсний нягт улам багасч байгаа тул иргэд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал тууварлах, тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Түүнчлэн цаг уурын дулааралттай холбоотой голын эрэг татам орчимд айл өрх, автозам, гүүрний дагууд усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүйг анхаарч,  болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг зөвлөж байна.

Мөн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр золгуутаар явуулахгүй байх, иргэд хол, ойрын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг сайтар хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл